1912 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Атлантын далайд живсэн “Титаник” хөлөг онгоц сүйрсэн газраасаа холгүйхэн далайн ёроолд байсаар л байна.
Үнэн хэрэгтээ, одоо хөлөг онгоцыг далайн ёроолоос татаж гаргах бараг боломжгүй болсон гэгдэж байгаа юм. Сүйрлийн дараа онгоцыг татаж гаргахад шаардлагатай бүх технологи байсан хэдий ч тийм зүйл болоогүй. Харин сүйрснээс хойш хэсэг хугацааны дараа “Титаник” онгоцыг хэдэн км-ийн зайд зөөвөрлөсөн ч, дараа нь түүний байршлыг тогтоож чадаагүй юм.
Анх 1985 онд л Роберт Баллардаар ахлуулсан экспедицийн гишүүд “Титаник” онгоцны байршлыг тогтоосон ч тухайн үед түүнийг гаргах боломжгүй байсан. Энэ нь далайн нян бактерууд хөлөг онгоцыг “идэж” эхэлсэн тул дээш гаргах оролдлого хийвэл “Титаник” бутрах эрсдэлтэй болжээ. Тиймээс зарим эрдэмтэд хэдэн арван жилийн дараа “Титаник” хөлөг онгоцноос ямар ч ул мөр үлдэхгүй гэдэгт итгэлтэй байгаа аж.
“Титаник” онгоцыг далайн ёроолоос гаргахгүй ч хөлөг онгоц дотор байсан таван мянга гаруй эд зүйлсийг гаргасан билээ.