• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, June 25, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Хөгжлийн банк: Зээлдэгчид зээлээ төлөхгүй бол Засгийн газар өмнөөс нь төлж барагдуулна

Хөгжлийн банк: Зээлдэгчид зээлээ төлөхгүй бол Засгийн газар өмнөөс нь төлж барагдуулна

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид зээлээ төлж барагдуулахгүй бол өр нь Засгийн газарт шилжих талаар тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ.

Тэрбээр “1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаагаас 850 тэрбум төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлээд байна. Чанаргүй зээлийн талаар нээлттэй мэдээлснээс хойш үр дүн гарч байна гэж харж байна. Өнөөдөр гэхэд 8.5 тэрбумын төлөлт хийгдлээ.

You might also like

Хардалтын улмаас нөхрөө з.одож амь насыг нь х.охироожээ

Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, тэрээр амиа егүүтгэжээ

Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж хоёр цаг цахилгаан тасалжээ

Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит компани. Гаднаас бонд, урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, түүгээрээ хөгжлийн том том төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй банк. Зээл төлөгдөхгүй байхад манай банк нөгөө талдаа найман хувийн эх үүсвэрийн зардал төлөөд, алдагдал хүлээж байна.

Зээл төлөгдөхгүй байсаар, банк ингэж явсаар, ирэх жил төлөгдөх 800 сая ам.долларын бондоо төлж чадахгүй бол энэ өр улсад шилжинэ. Засгийн газар эдгээр зээлдэгчдийн өрийн өмнөөс гадаад өр, төлбөрөө барагдуулна гэсэн үг.

Тиймээс банкны зүгээс чанаргүй зээлдэгчдийг зээлээ төлөхийг уриалж байна.

Аль 2012 оноос хойш цугласан зээлийн өр байгаа. Энэ хугацаанд барьцаа хөрөнгө элэгдэлд орж, үнэгүйдэж байна. Ирээдүйн орлого, эргэлтийн хөрөнгө, дансны орлогыг барьцаалж зээл олгосон тохиолдол бий.  Манай банк зээлийн барьцааг нь шууд хураан авах хуулийн эрхгүй, заавал шүүхийн шийдвэр гарч байж хурааж авах боломжтой. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдах мэтээр зургаан жил болсон ч тохиолдлууд байна.

Чанаргүй зээлийн бүх материалыг АТГ-т хүлээлгэн өгсөн” гэлээ.

Share250Tweet157

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In