Уг бодь царайтай эмэгтэйг Katherine Gilnagh гэх бөгөөд 1912 оны 4-р сарын 12-ны өдөр дөнгөж 16 настайдаа тэрээр 30 долларын билетээр 3р зэрэглэлийн зорчигч болон Титаникт онгоцонд зорчиж явсан түүхтэй. Харин тухайн сарын 14-ны өдөр буюу Титаник живдэг өдрийн өглөө түүний өрөөг нэгэн үл таних араб эр тогшиж охин хаалга онгойлгох үед уг эр түүнд хандан “өнөөдөр итгэхийн аргагүй сонирхолтой шоу болно” хэмээн хэлээд гүйгээд явчихжээ. Гайхаж хоцорсон охин бүхий л өдрийн турш яг ямар шоу болох тухай бодож хүмүүсээс асуусан боловч хэн ч юу ч хариулаагүй байна. Иймд хүмүүс өөрөөс нь ямар нэгэн зүйлийг нуугаад байна гэж тэрээр итгэсэн аж.
Гэвч удалгүй онгоц мөсөн уул мөргөж хүмүүс тал бүр сандралдан гүйлдэж эхлэх тэр мөчид уг шоу нь одоо л эхэлж байна хэмээн итгэж хүмүүсийг дагаж гүйлджээ. Гэхдээ охин тухайн үед онгоц живж байна гэж огт бодоогүй харин хүмүүс жүжиглэж байна л гэж бодсоор байв. Бусдыг даган хөлгийн тавцанд гарахад хөлгийн багийн нэг гишүүн түүнийг шүүрэн авч шууд л аврах завинд суулгачихсан байна. Тэндээс нь удалгүй өөр хөлөг онгоцонд суулгаж улмаар бүсгүйг тэр чигт нь New York хот уруу аваад явчих нь тэр.
Жүжиг хэтэрхий үнэмшилтэй бөгөөд дэндүү удаан үргэлжилж байсан нь бүсгүйд бага зэрэг эргэлзээ төрүүлжээ. Харин тэрээр New York хотын усан боомтод хөл тавих мөчид л гагцхүү энэ бүхэн жүжиг биш, харин Титаник жинхэнээсээ живсэн байсныг ойлгож итгэсэн байна. Онгоц живж, аврах завинд суулгаж өөр усан онгоцоор New York хүргэхийг тэрээр бүхэлд нь шоуны нэг хэсэг хэмээн итгэж байсан нь үнэхээр гайхмаар. Гэвч сэтгэцийн эмч нар түүнд шинжилгээ хийсний эцэст охиныг магадгүй хүнд хэлбэрийн шоконд орсон тул өөрөө өөртөө хиймэл бодол зохиож түүндээ итгэсэн хэмээх таамгийг дэвшүүлсэн байна. Гэсэн ч тэрээр эцсээ хүртэл энэ бүхнийг мэдээгүй гэж гүрийсээр л байлаа. Ямартай ч санамсаргүй явж байгаад аврах завинд сууж амжсан тэрээр яалт ч үгүй үнэхээр азтай нэгэн аж. Ийнхүү санамсаргүй байдлаар амьд үлдсэн охин 1971 онд 75 насандаа жам ёсоороо таалал төгсжээ.