Сонгинохайрхан дүүрэг, Био комбинат орчим байрлах 40-р байрны гаднаас бага насны хүүхэд алга болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тодруулбал 13:00 цагийн үед долоон настай М охиныг байрных нь гаднаас 25-30 орчим насны үл таних эмэгтэй хүн дагуулан авч явсныг олсон бөгөөд тухайн эмэгтэйг Хан-Уул дүүрэг дэх ц.агдаагийн хоёрдугаар хэлтэст ш.алгаж буй тухай хүүхдийн ар гэрээс мэдээлсэн.
Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад:
“7 настай, эмэгтэй М-ийг төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь 2022.02.05-ны өдөр хүүхдийн оршин суугаа хаягт ирж “Хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж хуурч гэрээс нь гаргаад авч явсан” гэх мэдээллийг өгөөд буй.
Тэгвэл тухайн эмэгтэй өмнө залилангийн х.эрэгт холбогдож, эрэн с.урвалжлагдаж байсан бөгөөд с.огтуу байсан учир юу ч санахгүй байна хэмээн мэдүүлжээ. Сэжигтэн А ээжийг нь эзгүй байгааг далимдуулан охиныг нь хуурч зочид буудалд хоносон гэх бөгөөд з.одож, х.үчирхийлсэн шинжгүй байна. Гэвч өдгөө охины бие г.эмтсэн эсэхийг шалгуулахаар ШШҮХ-д хандаад байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, ганцааранг нь дэлгүүр явуулахгүй, тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг с.эрэмжлүүлж байна.