Ираны Ахваз хотод нэгэн эр хүмүүс олноор цуглардаг талбайд 17 настай эхнэрийнхээ т.олгойг т.асдаж, гудамжаар барин алхсан байна.
Толгойгоо т.асдуулсан 17 настай охин нөхрөөсөө зугтан Турк руу о.ргон з.айлсан ч охиныг Иран руу буцааж авчрахад охины эцэг нь тусалсан байна. Эцэг нь мөн нөхрийнх нь нагац ах юм байна. Энэ талаар Iran International агентлаг мэдээллээ. Бичлэг нь ч интернетэд цацагдсан байна.
Олны нүдэн дээр талбай дээр эхнэрийнхээ т.олгойг т.асдахад нөхрийнх нь ах тусалсан аж. Ц.агдаа нар ах, дүү хоёрыг хэдхэн цагийн дараа з.эрэг б.аривчлан саатуулжээ.
Ц.агдаагийнхны мэдээлснээр, “гэр бүлийн асуудал”-аас болж, эхнэрээ х.өнөөсөн хэмээсэн ч, чухам ямар ша.лтгааны улмаас гэдгээ т.одорхой мэдүүлээгүй аж. Гурван жилийн өмнө охин 14 настайдаа хүүхэд төрүүлж байжээ.
Энэ х.эрэг бол Иран улсын хувьд жирийн нэг үзэгдэл. Учир нь, Иранд гэр бүлээ гутаан доромжилсон бол нэр төр гутаасанд тооцож, хатуу шийтгэдэг. Тухайлбал, тус улсын Үндсэн х.уулийн 630 дугаар з.үйлд зааснаар нөхөр нь эхнэрээ бусадтай з.авхайрсан үеийн гэрч болсон бол эхнэрийнхээ а.мийг х.өнөөх э.рхтэй байдаг аж.
Эх сурвалж: www.eguur.mn/294460/