• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Шуурхай мэдээ: Солонгос жуулчдыг Монголд визгүй нэвтрүүлэх хүсэлт тавив

Шуурхай мэдээ: Солонгос жуулчдыг Монголд визгүй нэвтрүүлэх хүсэлт тавив

БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж нар өнөөдөр (2022.02.17) БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ. 

Элчин сайд Ли Ё Хун БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өндөр ач холбогдол бүхий салбарын сайдаар томилогдсонд баяр хүргээд, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн бодитой саналууд байгаагаа дурдаад, танилцуулсан юм. 

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тухайлбал, байгаль орчны чиглэлээр 

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь өндөр ач холбогдолтойг онцлоод бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэв.

Мөн “Ногоон хөгжил-Ногоон шинэчлэл” төслийн ажлыг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажиллаж өгөхийг хүсэв. 

Цаашид зөвлөлдөх уулзалтууд, үзэсгэлэн, хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байна гэв. 

Түүнчлэн, аялал жуулчлалын чиглэлээр,

БНСУ-аас Монгол орныг зорин ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө буюу 2019 онд 100 мянгад хүрсэн. Тиймээс цаашид тус улсын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн дүүрэн боломж бий гээд Солонгос улсын жуулчдыг Монгол Улсад визгүй нэвтрүүлэх асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв. 

Мөн хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, соёлын ойлголтыг идэвхжүүлэх хэрэгтэйг дурдаад Монгол Улсын тухай мэдээ, мэдээлэл гадны улсад ялангуяа Солонгос улсын иргэдийн дунд маш бага байдаг гэж хэлсэн юм. 

Үүнээс гадна Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн визний мэдүүлэг бүрдүүлэлтийн шат дамжлагыг цөөлж, цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Цаашид Монгол Улсын иргэдийг Солонгос улс руу зорчих визтэй холбоотой асуудалд Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа хүчин чармайлт гаргаж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Уулзалтын төгсгөлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хамтын ажиллагаагаа бодитоор хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд, “Монгол Улс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг энэ сарын 14-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Энэ мэдээлэлд манай улс цар тахлын шар түвшинд шилжин аялал жуулчлалын хаалгаа нээсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Тиймээс аялал жуулчлалын салбарт онцгой ач холбогдол өгч байна гээд, БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг чиг үүргийн байгууллагууд хамтран “Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуучлал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан аж ахуй нэгж байгууллагуудын санал, санаачлагыг нэгтгэн Засгийн газарт танилцуулаад байна” гээд БОАЖЯ, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран энэ сарын 21-нд гадаад улсаас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдууд болон аялал жуулчлалын салбарынхантай уулзах уулзалтад урилаа.

Share248Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds