ЦЕГ-аас өчигдөр болсон жагссалын үеэр ба.ривчлагдсан и.ргэдийн асуудлаар нэмэлт мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай: Ца.гдаагийн ба.йгууллагаас түр с.аатуулсан иргэдийн дундаас 2 иргэн м.ансууруулах төрлийн б.одис х.эрэглэсэн байсан нь т.огтоогдлоо.
Мөн жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч, таслан зогсоох үед түр с.аатуулсан иргэдийн 19 нь с.огтуу байсныг э.рүүлжүүлсэн. Бусдаас нь өнөөдөр 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулна.
Г.эмт х.эрэг, з.өрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэв.
Залуус төв талбайд хоёр дахь өдрөө жагсаж байна. Тэд Засгийн газарт өчигдөр долоон зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн. Харин өнөөдөр үүн дээр нэмж, нийт 11 багц асуудлыг шийдвэрлэхэд анхаарахыг хүсэж, Ерөнхий сайдад өгсөн юм.
Залуус үнийн өсөлтийг зохицуулахад анхаарах, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялыг чангаруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэргийг шаардаж байна. Энэхүү шаардлагуудыг хэлэлцэхээр Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ.