• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

УИХ-ын дарга Далай ламтай уулзсан нь үнэн үү

УИХ-ын дарга Далай ламтай уулзсан нь үнэн үү

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны сүүлээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчлах үеэрээ Далай ламтай уулзсанаас болж Хятад улс хилээ хаасан гэсэн хардлага олон нийтийн сүлжээнд тараад байна. 

Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-5-нд БНЭУ-д албан ёсны айлчлал хийж, Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковиндд бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабхагийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд Сүбрахманьям Жайшанкар, Төмөрлөгийн сайд  Рам Чандра нарын зэрэг албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны парламент хоорондын болон худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлсэн юм.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжсэн хэмээн тодотгосон уг айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал болсон гэж дүгнэсэн.

Бид энэхүү айлчлалын үеэр УИХ-ын дарга Төвөдийн Шарын Шашны тэргүүн 14 дүгээр Далай ламтай уулзсан эсэхийг нягтлан шалгалаа.

Эхний ээлжинд бид энэхүү айлчлалын талаар Энэтхэг улсын гадаад хэргийн яам олон нийтэд хэрхэн мэдээлснийг шалгасан юм.

БНЭУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудаст “Монгол Улсын парламентын төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхав” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Уг мэдээнд төлөөлөгчдийг УИХ-ын дарга ахалж ирсэн тухай дурджээ. 

Харин “Албан ёсны айлчлал” гэдэг үг уг мэдээлэлд огт дурдагдаагүй байна. 

Тус улсын ГХЯ-ны албан ёсны сайтад “Айлчлал” гэсэн цэс байх бөгөөд гадаад орнуудын төрийн өндөр албан тушаалтнуудын Энэтхэг улсад хийсэн албан ёсны айлчлалуудыг он оноор нь, сар сараар нь харуулдаг аж. Харин энэ хуудсанд Монгол Улстай холбоотой айлчлалын нэг ч мэдээлэл ороогүй байна. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд ОХУ-ын Ерөнхийлөгч айлчилсан бол түүнээс өмнө аравдугаар сард Данийн Вант Улсын Ерөнхий сайд төрийн айлчлал хийсэн тухай мэдээлэл байна. 

УИХ-ын дарга Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийсэн талаар Монгол дахь БНЭУ-ын ЭСЯ-ны албан ёсны хуудаст мөн мэдээлээгүй байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсад парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ахалж очсоноо албан ёсны айлчлал мэтээр мэдээлж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэт ойлголт төрүүлээд байна. 

Эндээс харвал УИХ-ын дарга шашны тэргүүнтэй уулзаж, өмнөд хөршийн эрх баригчдыг эгдүүцүүлсэн нь хилийн хориг тавигдах шалтгаан болсон байх магадлалтай байгаа юм. Г.Занданшатар дарга өөрөө энэ талаар тайлбар хийж, эргэлзээг арилгах нь зөв болов уу гэж бид үзэж байна.

Эх сурвалж: https://ikon.mn/n/2ir4?fbclid=IwAR1H4N2p5EtezVuTfMiCaS0j4Cn2ZltwmyVkjUkpxLaTMvHc1Lx_QpTjYSM

Share240Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds