Сошиал лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүү улсын харцага Н.Золбоод бэлэглэсэн шаргал өнгийн ланд 200 машинаа буцаан авчээ. Энэ талаар сошиал орчноор улсын харцага Н.Золбоог чацага баасаар нь дуудаж багагүй шуугиан болсоныг уншигч та түүний лайваас харсан бизээ.
Тэрээр бичэхдээ:2017 оны шаргал өнгөтэй дизель Ланд-200 зарж хүмүүнлэгийн үйл хийнэ зөв үү? Хийх үйл маань шилэн ил тод явагдана.
Зорилтод бүлгийн өвдөж зовсон өрх толгойлсон эхчүүд,ахмадууд,захын алслагдсан гэр хорооллын энхрий бяцхан дүү нартаа. Ланд Круйзер-200 сонирхож байвал 180 сая ₮ ХХБ:417 084 347 дансанд мөнгөө хийгээд АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН НИЙТИЙН САН 99178167 утсаар холбогдож машинаа аваарай.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна.
Цагаан сарын өмнө ахмадын тэтгэврийг нэмэх зорилгоор төсөвт тодотгол хийсэн бол энэ удаагийн тодотголоор төсвийн байгууллагуудын зардлын танана.
Энэ долоо хоногоос эхлэн УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод “570, 200” зэрэг том оврын машин унахгүй. Зайлшгүй шаардлагаар орон нутагт томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд том оврын автотээврийн хэрэгсэл хэрэглэхийг хориглох, 2022-2023 онд шинээр автотээврийн хэрэгсэл, тавилга зэргийг худалдан авахгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлыг дахин хянаж, бүрэн хэмнэлтийн горимд шилжүүлэх.
Мөн төрийн худалдан авалт, тендерийг ангилж, нэн шаардлагтайгаас бусад тендерийг зогсоох. Шилэн дансанд хяналт тавих. Түүнчлэн төрийн албаны орон тоог судалж, нэн яаралтай танилцуулахыг УИХ-ын даргын хувьд үүрэг болгосон.