Сүүлийн үед мөрийтэй тоглож, улмаар их хэмжээний өрөнд орж, а.миа хо.рлохыг завдах х.эргүүд их гарах болсон.
Тодруулбал, өчигдөр /2022.04.17/ 19:00 цагийн үед төв талбайд нэг иргэн өөрийгөө ш.атаасан хар.амсалтай х.эрэг гарсан билээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Сүхбаатарын хөшөөний баруун хойд хэсэгт нэг хүн өөрийгөө ша.таачихлаа гэх мэдээлэл ца.гдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу ца.гдаагийн албан хаагчид ажиллаж, өөрийгөө ша.таасан иргэнийг ГССҮТ-д хүргэсэн аж.
Тухайн иргэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 60-65 хувийн т.үлэгдэлтэй, ярих чадвар муу, биеийн байдал хүнд байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар өөрийгөө ш.атаасан иргэн нь 25 настай О гэгч байжээ. Тэрбээр мөрийтэй тоглодог байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Мөн өр төлбөрт орсон байж болзошгүй байна.
Тэрбээр ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд өөрийгөө ша.таахаас өмнө ээж рүү мессэж бичиж, намайг уучлаарай, өрөнд орсон гэх агуулга гэрээслэл үлдээсэн аж.