Don Karkos бол 1940 оны 9-р сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж АНУ-ын тэнгисийн цэргийн албанд хуваарилагдаж “сувдан эргийн” флотод алба хааж байсан эр. Гэвч 1941 оны 12-р сарын 7-ны өдөр Японы нисэх хүчин АНУ-тай зарлаагүй дайн өдөөж сувдан эрэг уруу гэнэтийн дайралт хийснээр энэ бүхэн эхэлжээ. Ямар ч бэлтгэлгүй байсан АНУ-ын цэргүүд гэнэтийн дайралтад өртөж флот тэр чигтээ сүйрч олон мянган усан цэрэг ганцхан хормын дотор амиа алдав. Don karkos уг дайралтаар амьд үлдсэн боловч хүчтэй доргилтын улмаас баруун нүднийхээ харааг бүрэн алдсан байдаг.
Ийнхүү тулалдах чадваргүй болсон түүнийг цэргийн албанаас чөлөөлж улмаар дайны дараа тэрээр хараагаа сэргээлгэх гэж АНУ-ын бүхий л чадварлаг нүдний эмч нартай уулзаж янз бүрийн эмчилгээ хийлгэсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Иймд өрөөсөн нүдгүй болсон эр хувь тавилантайгаа эвлэрч Америкийн хөдөө нутагт нүүж фермер хийн намуухан амьдарч эхлэв. Угийн адуу маланд дуртай тул морины жүчээ байгуулж тэндээ адуу сургадаг байв.
Гэтэл 2006 оны хавар нэгэн санамсаргүй явдал болсон нь морьдоо хооллохоор тэдэнтэй тулж ажиллаж байтал түүний нэгэн уралдааны морь нь эзнээсээ цочиж Don Karkos-ын бие уруу асар хүчтэй тийрсэн байна. Тэрээр хүчтэй тийрэлтэд шидэгдэн толгойгоороо хана мөргөн газарт унажээ. Удалгүй босоод хартал түүний баруун нүдэнд нь дахин хараа орсон байлаа. Ийнхүү ахмад дайчин 65 жилийн дараа санамсаргүй тохиолдлоор хоёр нүдээрээ ертөнцийг хардаг болсон нь энэ. Тэрээр энэ бүхнийг гайхамшиг хэмээн итгэж байгаа тухайгаа хэлсэн байдаг.