Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Манай яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нэгдүгээрт Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр зарим төрийн компани дотор өөрийн төлөөллийн эрхээ шилжүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Цаашид төрийн өмчит компанийг ашгийн болон ашгийн төлөө бус хэмээн ангилна. Энэ удаад зөвхөн ашгийн төлөө төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйг зохицуулахаар тусгасан.
Хоёрдугаарт, Э.рүүгийн ху.ульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Саяхан залуучуудын жагсаалаар авлига албан тушаалд оногдуулах я.л ши.йтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан. Энэ дагуу Эр.үүгийн х.уульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын г.эмт х.эрэгт оногдуулах я.л ши.йтгэлийг чангатгах. Тухайлбал хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Мөн авлига албан тушаалын г.эмт хэ.рэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг хассан.
Мөн 16 нас хүрээгүй хүнтэй б.элгийн харьцаанд орох энэ г.эмт х.эрэгт то.ргуулийн я.л оноохгүй х.орих я.л оноох хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Цаашид өршөөл үзүүлэхгүй байх зүйл заалтуудыг тусгайлан энэ хуулиндаа тусгаж өгсөн” гэв.