• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 27, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Хамгийн хачирхалтай татварууд

Хамгийн хачирхалтай татварууд

Улс орны хөгжилд иргэдийн “татвар” төлөлт ихээхэн үүрэг гүйцэтгэдэг билээ. Тиймээс ч зарим улс орнууд маш сонирхолтой, хачирхалтай татваруудыг авдаг байна. Ингээд дундад зуунаас одоог хүртэл оршин тогтнож байсан хачирхалтай татваруудаас сонирхоцгооё.

1. Амьдрахын төлөөх татвар – 14-р зууны үед Англид амьдарч байгаадаа талархаж татвар төлөх шаардлагатай гэх журмыг гаргасан байна. Гэхдээ энэ татвар төлөлт төдийлөн удаагүй бөгөөд нэг л мэдэхэд үгүй болжээ.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

2. 1920 онд Төвөд-д цэргийн хүчнийхнийг хангах зорилгоор чихний татвар гэж байсан байна. Хэдийгээр энэ татварын талаар тодорхой баримт байдаггүй ч Хятадын нэгэн сурвалж дээр хүн болон амьтны чих бүрээс нэг мөнгөн лан тооцож авдаг байсан гэнэ. Харин чихнийхээ мөнгийг төлөөгүй тохиолдолд өөрийнх нь чихийг огтолдог байжээ.

3. 17-18-р зууны үед Англи болон Шотландад цонхны татвар тооцдог байжээ. Энэ нь баян ядуугийн ялгаа үүсэх нэг нөхцөл болж байсан ч 1851 он хүртэл оршин тогтносон байна.

4. 1993 онд Венец сүүдэрний татвар тооцох болжээ. Тиймээс гадаа худалдаа эрхэлж буй иргэд болон рестораны сүүдрэвчнээс сүүдэр буусан тохиолдолд эзэд нь улсад татвар төлөх ёстой болсон байна.

5. 1784-1811 оны хооронд Их Британид малгайны татвар бодогддог байсан бөгөөд энэ нь улсад нэлээд хөрөнгө оруулж байсан байна. Татвар төлөгдсөн малгайнд тусгай тэмдэгт наадаг байсан бөгөөд хуурамч тэмдэгт үйлдвэрлэсэн тохиолдолд цаазаар авдаг байжээ.

6. 16-18-р зууны үед Германы Вюртемберг хотод болжмор шувууны татвар авдаг байсан гэнэ. Айл бүр 12 ширхэг болжморыг алах ёстой байсан бөгөөд алсан тохиолдолд 6 крейцерийн олгодог байсан байна. Харин алж чадаагүй тохиолдолд 2 дахин илүү төлбөрийг улсад төлнө.

7. Айдасны татвар – Дайны үед хааны төлөө тэмцэхийг хүсээгүй иргэдэд зориулагдсан татвар байсан байна. Энэ татвар 1-р Генрих хааны үед байсан бөгөөд 300 жилийн турш оршин тогтнож байжээ. Генрихын үед төдийлөн хатуу биш байсан ч Иоанн хаан дайн болоогүй байсан ч иргэдээс энэ татварыг авдаг байсан байна.

8. 2003 онд Шинэ Зеландад үхрийн хий гаргалт бүрт татвар тооцох шинэ хууль гарчээ. Гэхдээ олон тооны эсэргүүцэлтэй тулгарсан Зеландын засгийн газар энэ татварыг хэрэгсэхгүй болгожээ. Энэ татварын тусламжтайгаар үхрийн гаргаж буй метан хийг багасгах зорилготой байсан бололтой.

Share240Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds