Т.рансжендер тодотголтой Солонго сүүлийн үед реклам, сурталчилгаанд тоглож хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ихээр бичигдэх болсон.
Монгол дахь т.рансжендерүүдийн төлөөлөл болж хүмүүст эерэг ойлголтыг өгөхийг хичээж байгаа Солонго охид бүсгүйчүүдүүд зориулж гоо сайхны сургалт явуулдаг гэнэ.
Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “нүүр будаж байхдаа охидынхоо жаргал зовлонг их сонсох юм. Залуу хүмүүсийг хайр дурлалгүйгээр төсөөлөх аргагүй.
Тэгэхээр бүтсэн, бүтээгүй хайр дурлалаас эхлээд бэлгийн амьдралаа ч ярьцгаадаг. Үүнээс үүдээд с.ексийг гоо зүйтэй хэрхэн уялдуулах талаар нэг лекц уншъя гэж бодож байгаан. Өөрөөр хэлбэл садар самуун гэдэг утгаар нь биш, гоо зүйн уялдаа холбооны талаар байх юм.
Тухайлбал эр нөхрөө ажлаа тараад ороод ирэхэд ямар өнгийн хувцас өмсөөд нүүрээ яаж будаад зогсож байвал гоё харагдах уу гэхчилэн. Мэдээж энд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг хамтарч ажиллана гэжээ