Нийслэлийн Ардчилсан намаас Орос-Украины нөхцөл байдалтай холбогдуулан цуглаан зохион байгууллаа.
Цуглааны үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл “Бид тавдугаар сарын 25-д Сүхбаатрын талбайд Путиний гар хөл болсон хүмүүсийг эсэргүүцсэн монголчуудын сүрт жагсаал цуглааныг хийнэ.
Энэ үеэр цагдаагийн дарга нарыг огцруулсан байх шаардлагынхаа хариуг авна. Цагдаа, прокурорууд Х.Баттулгын Оросын Путинийг дэмжсэн үйлдлийг өөгшүүлж байна. Монголыг Оросын, Путиний дагуул улс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй.
Дагуул улс байхын аюулыг бид үзсэн ард түмэн. Х.Баттулга Монголыг Оросын дагуул улс болгох хүсэлт тавьж байсан. Тэр ардчиллын үзэл санаанаас урвасан” хэмээв.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй холбогдуулан монгол иргэд БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарахыг хүсэв.
БНСУ-тай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, агаарын харилцааг либералчлах хүрээнд агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, геологи, уул уурхайн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж буйг тэмдэглэв.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгыг гардууллаа.