• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Харамч тэрбумтан эрийн харгис түүх

Paul Getty бол бүх цаг үеийн Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 67-д жагсдаг эрхэм юм. Түүний нийт хөрөнгө 1957 оны байдлаар 1,2 тэрбум доллар буюу одоогийн ханшаар 9.05 тэрбум доллараар хэмжигдэж байв. Тэрээр АНУ-ын газрын тосны компани болох Getty Oil-ыг үндэслэгч байлаа.

Тэрээр жинхэнэ Америк маягийн капитализмын дүрх төрх болсон эр байсан бөгөөд мөнгө гэдэг зүйл хэрхэн зовж, тэмцэж байж олддог тухай сайн мэдэх тул туйлын харамч нэгэн байсан гэдэг. Үүнийг нь батлах нэгэн үйл явдал 1973 онд болсон юм.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

1973 оны 7-р сарын 10-ны өдөр түүний ач хүү болох 16 настай John Getty-ыг Италийн мафийнхан барьцаалжээ. Тэд шаардлага болгож 17 сая доллар(одоогийн ханшаар 93 сая доллар) нэхэмжилсэн бөгөөд түүний эцэг эх нь мөнгийг өгөхийг зөвшөөрч өвөөгөөс нь мөнгө гуйсан байдаг. Гэвч Paul Getty мөнгө өгөхөөс татгалзсан юм. Үүний хариуд 1973 оны 11-р сард дээрэмчид ач хүүгийнх нь өрөөсөн чихийг илгээмжид хийн сонины байр уруу илгээсэн байдаг.

Барьцаалагчид хүүгийн эцэг эхтэй дахин холбогдож барьцааны мөнгөний үнийн дүнг багасган 3.2 сая доллар (одоогийн ханшаар 17.6 сая доллар) шаардсан бөгөөд 10 хоногийн дотор мөнгийг өгөхгүй бол хүүгийн өрөөсөн чихийг дахин илгээх болно.

Цаашлаад хүүг хэсэг хэсгээр нь таслан илгээсээр байх болно хэмээн мэдэгджээ. Байдал иймд тулахад хүүгийн эцэг эх галзуурах шахаж баян өвөөгөөс нь дахин мөнгө гуйхад Paul Getty зөвхөн 2.2 сая доллар өгнө гэв. Харин үлдсэн мөнгийг нь өгмөөр байгаа бол өөрөөс нь 4 хувийн хүүтэйгээр зээлж авах санал төрсөн хүүдээ тавьсан байна.

John Getty -ын эцэг саналыг зөвшөөрч дээрэмчидтэй тохироо хийн хүүгээ авсан байдаг. Барьцаанд байсан хүү суллагдсаны дараа өвөөтэйгөө утсаар ярьсан бөгөөд тэрээр баярлалаа гэхээс өөр үг хэлээгүй юм. Уг үйл явдлын дараагаар хүү сэтгэл гутралын өвчинд нэрвэгдэж тайтгарахын тулд хүчтэй хар тамхинууд хэрэглэж эхэлсээр 1981 онд хэмжээгээ ихдүүлсэн тул хоёр нүд нь сохорч хөл гараа хөдөлгөх чадвараа бүрэн алдсан түүхтэй.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох хөгшин эр ач хүүгийнхээ амийг аврахад мөнгө харамласан явдал нь тухайн цаг үед Америк даяар нэлээд шуугиан тарьж байлаа. Зарим нь түүнийг зөвтгөж байсан бол ард түмний ихэнх нь түүний үйлдлийг буруушааж хүн чанаргүй эр хэмээн нэрлэх болсон юм

Share252Tweet158

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds