• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Япон цэргүүд үй олноороо матрын хоол болсон нь

Япон цэргүүд үй олноороо матрын хоол болсон нь

1942 онд Их Наран Улсын эзэн хааны арми Мьянмар улсын харьяанд орших Ramree арлыг зэвсгийн хүчээр булаан эзэлсэн байдаг. Учир нь тус арал нь баруун өмнөд Азид агаарын дайралт хийхэд хамгийн тохиромжтой стратегийн түшиц газар байжээ. 1945 оны 1-р сарын төгсгөл хүртэл тус арал Японы мэдэлд байсан бөгөөд тухайн оны эхэн үе гэхэд арлыг ердөө 1000 гаруй Япон цэрэг хамгаалж байсан юм.

Гэвч 1945 оны 1-р сарын 21-ны өдөр Их Британы хавь илүү цэргийн хүч тус аралд нэвтэрснээр эх газраас тусгаарлагдсан Японы арми нилээд хүндхэн байдалд оржээ. Нэгэнт тулалдаад дийлэхгүйг мэдэж байгаа тэдэнд Их Британы арми буулт хийх сонголтыг санал болгож 24 цагийн хугацаа өгсөн байдаг.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

Гэвч Их Наран улсын арми буулт хийхийг сонгоогүй бөгөөд урд зүгт Английн цэргүүд байрлаж байхад хоёр талд нь өндөр хадан хавцлууд харин хойд зүгт нь нилээд газрыг эзэлсэн томхон намаг байрлаж байлаа.

Японы армын офицерууд намгийг нэвт туулж ухрахаар шийдсэн бөгөөд тухайн шөнөдөө мянган Япон цэрэг намгийг гатлахаар хөдөлсөн байдаг. Тэдний ухралтыг Их Британы тагнуулууд мэдсэн боловч араас нь огт нэхэж хөөгөөгүй юм.

Учир нь тэдний туулах зам тийм ч амар болохыг Их Британы армийн удирдлагууд мэдэж байлаа. Иймээс тэд намгийг угтан тосохоор шийдэж цэргүүдээ тойруу замаар хөдөлгөжээ.

Харин Японы цэргүүд намагт орон нилүүд газрыг элээн алхаж байтал харанхуй шөнөөр цэргүүдийн орилох, гал нээх чимээ газар бүрт сонсогдож эхэлсэн байна. Тэд чухам дэлхий дээрх хамгийн аварга биетэй махчин матруудын амьдардаг намагт өөрсдийн мэдэлгүй орсон нь энэ байлаа.

Тус намагт ойролцоогоор 500 гаруй матар тухайн үед амьдарч байсан бөгөөд тус бүр дунджаар 6 метр орчим урттай үлэг гүрвэлийн галавын үеийн хатуу хуягт арьстай хэнд ч үл дийлдэх махчин араатнууд байсан юм. Тухайн шөнө тойруу замаар алхаж байсан Англи цэргүүдэд Япон цэргүүдийн орилох, амь тэмцэх, буудалцах дуу огт тасралтгүй сонсогдож байсан тухайгаа хэлсэн байдаг.

Үүр цайх үед Японы 1000 цэргээс 520 цэрэг л эсэн мэнд намгийн нөгөө захад гарч ирж чадсан түүхтэй. Тэд цөм зэвсгээ хаяж Их Британчуудад буулт хийсэн юм. Тухайн өдөр нар мандах үеэр Англичууд намгийг шалгахаар явцгаасан бөгөөд тэндээс тун ноцтой шархдаж, гэмтэл авсан боловч амьд байсаар байгаа хэд хэдэн Япон цэргүүдийг олж тус бүрт нь эмнэлгийн тусламж үзүүлж заримынх нь амийг аварч чадсан байдаг.

Энэ тохиолдол нь хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн том хэмжээний матрын дайралт хэмээн бүртгэгдсэн юм.

Share247Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds