Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ Казахстан улсад үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -120 кг-д өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, паралимпийн алт, хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ түрүүллээ.
Тэрбээр эхний оролтоороо 250 кг, дараагийнхаа оролтоор 260 кг өргөн, алтан медалийн болзол хангав. Ингэснээр дэлхийн хошой аварга боллоо. Мөн дэлхийн дээд амжилт тогтоон, давхар цохилт хийлээ.
Энэ зун эрчим хүчний хомстолд орж болзошгүй байгаа тул цахилгааны хэрэглээгээ бууруулах бүх арга хэмжээг авахыг Япон улсын засгийн газар иргэддээ уриалжээ.
“Гэр бүлээрээ ганц зурагтын өмнө тойрч суугаад бусад өрөөнийхөө агааржуулагчийг ажиллуулахгүй байхыг зөвлөж байна. Айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ бууруулах бүх аргыг хэрэглэх хэрэгтэй” гэж тус улсын Худалдааны сайд Койчи Хагиуда өчигдөр Токио хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан ослын улмаас нийслэл Токио хот бараг бүхэлдээ цахилгаан хангамжгүй болоход хүрсэн юм. Үүний улмаас тогтоосон хязгаарлалт ирэх өвөл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.
Украинд дэгдсэн дайн дэлхийн зах зээлд түлш шатахууны үнийг хөөрөгдсөн нь үүнд бас нөлөөлж байгаа.
Токио хотын захиргаа өмнө нь өдөрт зурагтын өмнө суух хугацаагаа нэг цагаар багасгах, будаа агшаагчийнхаа халуун хадгалах горимыг унтраах, дулааны улиралд жорлонгийнхоо суултуурын халаалтыг ашиглахгүй байх зэрэг аргуудыг зөвлөж байжээ.
Энэ зун Японы хойд болон зүүн бүс нутагт зургаадугаар сараас наймдугаар сар хүртэл хугацаанд хэвийн хэмжээнээс илүү халах төлөвтэйг тус улсын цаг уурын хүрээлэн анхааруулсан юм.
Ингэснээр агааржуулагчийн ашиглалт нэмэгдэж, цахилгааны хэрэглээ өсөх магадлалтай болоод байна.
Японы засгийн газар ирэх өвлийг эрсдэлгүй давахын тулд үйл ажиллагааг нь зогсоосон хуучны дулааны станцуудаа дахин ашиглах зэрэг шийдлүүдийг хэлэлцэж байгаа тухай NHK суваг мэдээлжээ.