Засгийн газар Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталлаа. Төрийн хэмнэлтээс гарсан төсвөөс 200 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хамрагдалтыг шийдвэрлэхэд зарцуулна.
Ирэх намар гэхэд хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт ордоггүй болно. Дараах ажлуудыг хэрэгжүүлж цэцэрлэгийн хамрагдалтыг нэмнэ.
1. Улсын төсвийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар 20 цэцэрлэг ашиглалтад оруулна. Үүнд, 3000 хүүхэд нэмж авах боломж бүрдэнэ. 2. Улсын болон хувийн цэцэрлэг түрээсэлнэ.
Түрээсийн байруудыг ирэх 7 хоногт зарлана. Хамгийн их ачаалалтай байгаа 24 байршилд сонгон шалгаруулна. 3. Орон сууцны нэг давхруудыг худалдаж авч цэцэрлэг болгоно. 4.Гэр цэцэрлэгийг ашиглана.
5. Байгууллагын цэцэрлэгүүдийг хувьсах зардлаар дэмжинэ. 6. Хамран сурах тойргийг шинээр төлөвлөнө.