• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

ЗХУ-аас сэлж оргосон бүсгүй п.орно од болсон түүх

ЗХУ-аас сэлж оргосон бүсгүй п.орно од болсон түүх

1979 оны 1-р сард Сидней хотын далайн эрэг дээр нэгэн улаан усны хувцастай бүсгүй гарч ирэв. Тэрээр энгийн нэг амрагч биш гэдэг нь тодорхой байсан бөгөөд англиар нэг ч үг мэдэхгүй байжээ. Ямартай ч бүсгүй дохио зангаагаар эргэн тойрны хүмүүстэй ойлголцон ц.агдаагийн газар ирсэн байна. Түүнийг Лилиана Гасинская гэдэг бөгөөд Австралийн засгийн газраас улс төрийн орогнол хүсэхээр ирсэн нь тэр байв.

З.өвлөлтийн аяллын хөлөг онгоц Леонид Собинов нь Австралийн Пирмонт булангийн ойролцоо энэ үеэр аялж таарсан юм. Тус онгоцон дээр зөөгч хийж байсан Лилиана Гасинская хүйтэн усыг ажралгүй үсэрч Сиднейн эрэгт хүрсэн бөгөөд тэрээр далайд 40 минутын турш сэлсэн гэнэ.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Түүнийг хөлөг онгоцонд байхгүй байгааг олж мэдээд Зөвлөлтийн элчин сайдын яам ойролцоох боомт руу шууд цахилгаан илгээв. Тэд Лилианаг олох гэж оролдсон боловч бүх хүчин чармайлт нь бүтэлгүйтсэн юм. Учир нь түүнийг орон нутгийн “Daily Mirror” сонины ажилтнууд нуужээ.

ЗХУ-д энэ үйл явдлыг хичээнгүйлэн нууж байхад Австралид Лиля жинхэнэ алдартан болж хувирчээ. Түүний зураг орон нутгийн бүх сонин хэвлэлээр цацагдаж байв. Шинэ тивд хөл тавихдаа өмсөж байсан хувцас нь олны нүдэнд туссан тул сэтгүүлчид зөөгч бүсгүйг “Улаан бикинитэй охин” хэмээн нэрлэжээ. 

Лилигийн хувь заяаг Австралийн эрх баригчид хэрхэх тухай хэлэлцэж байх зуур “Daily Mirror” сонины ажилтнууд түүний байршлыг нууцалсан байна. Тэд сайн санасандаа биш харин ганцхан өөрсдөө л түүний тухай мэдээ нийтлэхийн тулд ийм арга хэмжээ авсан ажээ. Тухайн үед 18 настай байсан Лиля “Би 14 настай байхдаа коммунизм гэж юу болох, түүний зорилго юу болохыг ойлгож эхэлсэн.

Эргэн тойронд зөвхөн худал суртал ухуулга байгааг би ойлгоод түүнийг үзэн ядсан. Австрали улс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй орон болохоор би энд ирэхээр шийдсэн юм” хэмээн дурссан байдаг. 

Гайхалтай нь түүнд улс төрийн орогнол өгөхөөр эрх баригчид шийджээ. Энэ нь маш том маргааны сэдэв болсон юм. Австралид хамаатан садан нь амьдардаг хүмүүс хүртэл орогнол хүсэж чадахгүй байхад хэний ч мэдэхгүй бүсгүй усны хувцастай гарч ирээд ямар ч саадгүй “Ногоон карт” авч байгаа нь олон хүний дургүйг хүргэжээ. Нэг талаараа Австралийн эрх баригчид ЗХУ-г чадах нөгөө талаар өөрсдийгөө олон улсад эрх чөлөөний төлөө байдаг гэдгээ харуулах зорилготой ийм шийдвэр гаргасан байна.

А.ймшигт дарангуйллын нийгмээс нүцгэн шахуу оргож гарсан хүнийг нутаг буцаах нь дэндүү х.аргис үйлдэл гэж харагдах байсан нь үнэний ортой юм. 

Мэдээж х.эрэг Лиля байнгын оршин суух эрхтэй болсон ч мөнгөний асуудал гарч ирэв. Сонингийн зүгээс түр орогнох байраар хангасан ч ойрын ирээдүйд хаана амьдарч юу идэх билээ гэдгээ тэрээр тооцоолох х.эрэг гарав.

Яг энэ үед насанд хүрэгчдийн “Penthouse” сэтгүүл түүнд ханджээ. Тэд Лиляд 150 мянган ам.долларын гэрээ санал болгосон бөгөөд үүнээс татгалзах эрх Лиляд байсангүй. Тэрээр сэтгүүлийн хэд хэдэн дугаарт нүцгэн зургаа т.авьсан нь маш түргэн зарагдсан байна. 

Үүний дараа тэрээр хэдэн телевизийн цувралд жүжиглэж байгаад 1984 онд саятан Иан Хакстонтой гэрлэжээ. Зургаан жилийн дараа хосууд салахад Лиля олигтой мөнгө салгаж чадаагүй байна. Үүний дараа тэрээр Англи руу нүүсэн бөгөөд өдгөө тэндээ амьдарч байгаа гэнэ.  

Share256Tweet160

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds