Н.Түвшинбаяр хүүг минь ерөөсөө л суудал дээр нь а.лчихсан юм билээ. Спортын хүн байсан болоод зүрх их сайтай хүн юм, тархи бол ямар ч найдваргүй шүү гэж эмч нар анхнаасаа хэлсэн. Зүрх нь ажиллаад байсан
учир эм тариагаар тэжээгдээд байсан болохоос газар дээрээ л өнгөрсөн юм билээ.
Тэр зодоон болсон гэх өрөөний бичлэгээс харахад үнэхээр а.ймшигтай. Ц.ус нь о.лгойдоод таазаар нь нэг бялдчихсан байсан гэсэн. Хана руу толгойгоор нь авч шидсэн байгаа юм. Миний хүү толгойгоо л их хамгаалсан юм шиг байгаа юм. Гар нь бүр хэгз, хэгт ц.охигдсон.
Хоёр өвдөг нь бас улаан нялга болсон байсан. Ингэж зодож, а.мийг нь х.өнөөнө гэж арай ч бодсонгүй явлаа.
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох х.эргийн ш.үүх хурал энэ сарын 12-нд хаалттай эхэлсэн ч хойшилсон.
Учир нь тус хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн энэ х.эргийг шү.үхээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүлээж авсан юм. Тиймээс х.эргийг өөр ш.үүгчид дахин хуваарилаад, дахин товлохоор болсон юм.
Тэгвэл эл х.эргийг Хан-Уул дүүргийн Э.рүүгийн х.эргийн анхан шатны шү.үхийн шү.үгч Х.Одбаяр даргалж явуулахаар болжээ. Мөн шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, ирэх лхагва гараг буюу энэ сарын 08-нд Хан-Уул дүүргийн Э.рүүгийн х.эргийн анхан шатны ш.үүхэд Н.Түвшинбаярыг ш.үүх нь.
Эх сурвалж: www.toim.club/news/7244