Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн “Задгай”-д будаа хадгалдаг байсан хуучин агуулахын зо.оринд ц.огцос байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 12:20 цагт О.нцгой байдлын алба хүлээн авсан байна.
Улмаар аймгийн О.нцгой байдлын газрын алба хаагчид 2 км зам туулан очиход “Гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг з.ооринд тус сумын 7 дугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас б.арсан байсан тул ц.огцсыг гаргаж тус аймаг дахь Ц.агдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Тухайн хүүхэд 06.02-ны өдөр гэрээсээ гараад с.ураггүй болсныг Ц.агдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан аж.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.