Монголын хошин урлагийн нэгээхэн том төлөөлөл “Шинэ үе продакшны” жүжигчин асан Мөрөөдлийн театрын жүжигчин Ц.Ганбаяр элэгний хорт хавдартай тэмцэлдээд багагүй хугацааг өнгөрөөсөн. Тэрээр энэ хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэж, саяхан эх орондоо ирсэн юм .
Тэгвэл өнөөдөр /2022.06.14/ Мөрөөдлийн театрын “ жүжигчин Ц.Ганбаяр таалал төгсөж түүний олон сайхан дүрүүд сэтгэлд үүрд хоногшин үлдлээ. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье
Бидний хайрт сайхан найз,анд, дүү ,СТА жүжигчин Ц.Ганбаяр СУИС төгссөн цагаасаа хойш Шинэ үе продакшнаас ажлын гараагаа эхэлж
Мөрөөдлийн театрт жүжигчинээр үр бүтээлтэй,уран чадварлаг олон жил ажиллаж байгаад ,хүндээр өвдөж таалал төгслөө Бусадтай эвсэг хөгжилтэй хүний дээд болсон Ц.Ганбаяр маань бид бүгдийнхээ сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно