Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч,1 сая төгрөгөөс доош цалин хөлс орлоготой иргэнд
Нуугаад яах вэ, бидний амьдралд хаалга цөм өшиглөж орж ирсэн крашдаа сэтгэлээ илчлэх нь маш хэцүү байдаг. Чимээгүй, дуугүй явсаар өөр хүнд алдах нь ч бий. Тиймээс энэ зун яагаад зориг гаргаж болохгүй гэж? Бас чамд хэд хэдэн зөвлөгөө хэлж өгье. Бүр болохгүй бол манай пэйж рүү чат бичээрэй. Өөр аргууд ч хэлж өгөхөд бэлэн шүү.
1. Эхний алхмыг хийхээс бүү ай.
Заримдаа зүгээр л санаа зовнил болгоноо мартаад, зориглох хэрэгтэй байдаг. Болзоонд явахыг, хамт ямар нэг эвентэд очихыг, кино үзэхийг асуу. Чиний талтай байгааг олж мэднэ гэдэг маш том алхам юм шүү. Өөртөө анхаарлыг нь тат, сториг чинь үздэг болго, өөрийгөө байдгийг мэдрүүл.
2. Эелдэг, үл мартагдам бай.
Ер нь ямар ч хүн дассан сэтгэлээ барьж хорьж дийлдэггүй. Өөртөө дасга, өөрийгөө сүнс гэж бодоод бодолд нь шүглэ. Анхаарал тавьж байгаагаа мэдрүүлж, сайхан үг хэлж, магтаж бай. Гэхдээ хэтэрвэл юу ч хийсэн тэр хүндээ сонин санагдах болохоор тунг нь тааруулаарай. Хөгжилтэй мийм явуулж, ямар нэг зүйлд амжилт олвол тэр хүндээ жижигхэн гоё цэцэг авч өг. Инээмсэглэж, анхаарал тавьж, ямар нэг зүйлийг асуулгүй хийж өгөх мэдрэмжтэй бай. Жишээ нь гунигтай байна, хэцүү зүйл тохиолдсон гэвэл сайтар сонсож, ойлгож өг, сэтгэлийг нь сэргээх зүйл сэдэж ол.
3. Хамт цаг өнгөрөөх арга ол. (Гэхдээ сталкерын хэмжээнд хүртлээ биш шүү)
Плэйтаймын үеэр ямар нэг асар дээр очих уу, аль нэг хамтлагийг хамт сонсох уу гэж асуу. Энэ зун хаа нэгтээ аялах бодолтой байгаа бол хамт явах уу гэж асуу. Өөрийгөө итгэл дааж болох хүн гэж мэдрүүлсэн байх ёстой шүү. Эсвэл хамт номын сан ор, сайн дурын ажлуудад хамт бүртгүүлэх үү гэж асуу.
4. Сонс бас дахин сонс.
Тэр хүнээ сонсож чаддаг байх нь хамгийн чухал. Юу ч ярьсан анхааралтай сонсож, сайхан яриа өрнүүлж чаддаг байгаарай. Өөрийг нь ойлгодог хүн шүү гэж мэдрүүл. Ийм хүнд хүмүүс нэлээн уярч, татагддаг талтай.
5. Юунд дуртай, сонирхолтой болохыг нь олж мэд.
Тэр зүйл дээр нь хамт цаг өнгөрөөх арга олох хэрэгтэй. Дуу хөгжим бол хамт эвентэд яв. Номонд хайртай гэвэл хамтдаа ярилцаж, нэг нэгэндээ яаж санагдсаныг хуваалц. Тэр хүнийг ч бас ямар хүн болохыг та илүү олж мэдэх боломжтой болно.
6. Харц тулгар.
Харц тулгарах шиг хүчтэй мэдрэмж өгөх зүйл ховор шүү. Утсаа ширтээд л байж болохгүй, анхаарахгүй байгаа мэт өөр тийшээ хараад л байж болохгүй, бас идэх гэж байгаа юм шиг цоо ширтээд байв аа. Харц тулгарлаа, инээмсэглэлээ, харцаа буулгалаа. Гэхдээ дахиад л тулгар… Өөртөө итгэлтэй гэдгээ мэдрүүлж, харцаараа өөрийгөө өгүүл. Харц бол хүний үгээр хэлээгүй олон зүйлийг нөгөө хүндээ мэдрүүлэх чадалтай зүйл.
7. Хэт чаргууцалдах хэрэггүй.
Тэр хүндээ бодох, жаахан хол байх, өөрийг чинь сонирхож, хайх хугацаа өг. Байнга байж л байдаг нэгэн биш бас заримдаа өөрийнхөө зүйлд анхаардаг, күүл, сэтгэл татам гэдгээ мэдрүүлээрэй. Жаахан чимээгүй, нам гүм болох нь заримдаа зөв шийдвэр болдог. Тэгээд дараа нь санаандгүй тааралд. (Ааааая) Төсөөлж байна уу?
8. Итгэдэг хүмүүстэйгээ ярилцаад үз.
Найз нөхөд, ах, эгч, дүү ч юм уу итгэж ярилцаж болох хүнтэйгээ сэтгэлээ уудал. Заримдаа бидний анзаараагүйг тэд анзаарсан байдаг. Тэд маш үнэтэй зөвлөгөө өгч, танд тусалж чадна.
9. Хэтэрхий хүчлэх хэрэггүй.
Тэр хүнээ залхааж, өөртэйгөө яриулахаар оролдож, хүсээгүй байхад нь хэт дайрах хэрэггүй. Бас та өөрийн үнэ цэнийг мэдэрдэг байх нь маш чухал юм шүү. Сэтгэл чинь шархлах тийм нөхцөл байдалд унаж мэднэ, гэхдээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй шүү. Ямартай ч өөрийн зүгээс чадах бүхнээ хий, эцэст нь харамсахгүйн тулд шүү дээ. Бүтэхгүй байлаа ч та оролдоод үзсэндээ тайтгарах болно.
50 хувийн төлөлтийг буцаан олгох шийдвэрийг УИХ гаргасан. Энэ ажил тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бол энэ сарын 25-ны дотор буцаалт нь хийгдэнэ гэж холбогдох журмыг боловсруулсан юм. Тэгэхээр өнгөрсөн сарын буцаан олголтыг энэ сарын 25-наас иргэдийн данс руу шилжүүлэх хуваарьтай байсан. Амралтын өдрүүд таарсан тул өнөөдөр буюу 27 ны өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.