Богд Зонхова төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг энэ сэдвээр хэвлэлд байр сууриа илэрхийлэхээс цааргалдаг. Харин өнөөдөр Zarig.mn сайтад лайв тодруулга өгөхдөө тус төслийг хандиваар барьж байсан гэж онцолсон байна.
Харин ямар хандив гэдгийг мэдэхгүй гэлээ. Түүнчлэн “Энэ төсөл эдийн засагт үр өгөөжтэй. Агаарын бохирдол ч эерэг нөлөөтэй. 7-8 жилийн дотор өртгөө нөхчих төсөл юм билээ. 32 тэрбум төгрөгийг 3 сая хүндээ хуваавал Нэг хүний 10 мянган төгрөг л болно.
10 мянган төгрөгөөр өнөөдөр та юу хийх вэ. Зарим гайгүй рестораны хоол 30, 40 мянган төгрөг байгаа биз дээ. Засгийн газар хангалттай л халамж өгч байна шүү дээ” гэлээ. Ард түмний элч төлөөлөгч болж, сонгогдсон, төсвийн мөнгийг захиран зарцуулагч хүн ийм тайлбар хэлж байна.
эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын ТАВАН гишүүн 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: “Би буруу ойлгосон уу. Энэ хуульд өөрчлөлт оруулснаараа төрийн өмчийн байгууллагын эзэмшилд байгаа газарт орон сууц барьвал нийтийнх болох уу. Төрийн мэдлийн газарт орон сууц барьвал нийтийн болон хамтран эзэмших эрхтэй газар болох уу. Нэг хэсэгт нь давуу байдал олгоод нөгөөгийнх нь эрхийг хязгаарлаж болохгүй шүү дээ. Орон сууц барьж буй төрийн болон компаниудад барилгын гаднах нийтийн эзэмшлийн талбай ямар хэмжээтэй байхыг хатуу хуульчлах хэрэгтэй” хэмээн асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Суурь судалгаа таван жил хийгдсэн. Нэгдүгээрт, өмчлөх эрх. Газрыг өмчлүүлэх асуудал огтоос биш. Орон сууц барьсан ч доорх газрыг нь өмчлүүлэхгүй. Төрийн өмчийн газар хэвээрээ байгаа шүү. Гэр хорооллын иргэд орон сууцныхнаас илүү баян. Учир нь тэд газараа өмчилчихсөн. Хэдэн үеэрээ өмчлөх эрхтэй. Орон сууцад амьдарч байгаа иргэдийн байр муудахад 40, 50 жилийн дараа нураагддаг” хэмээн хариулав.