Пороро хоч авсан нэр дэвшигч Л.Байгал Чингэлтэй дүүргийн сонгогчидтойгоо уулзахдаа Эрх чөлөөний талбайд Поророгийн алтан хөшөө барих төлөвлөгөөгөө ярьсан байна.
Улаанбаатар хотыг Брон Брон тосгон шиг гэгээлэг сайхан газар болгоно гэж нэр дэвшсэн Л.Байгал цаашлаад бүр Эрх чөлөөний талбайг Поророгийн талбай болгохоор сэтгэл шулууджээ.
Поророгийн хөшөө нь 81 тохой өндөр байх бөгөөд поророгийн талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан газар байх гэнэ. Энэ хөшөөндөө 12.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа гэнэ.
Ийнхүү Пороро Л.Байгал Улаанбаатар хотыг поророгоор хамгаалуулбал бүх асуудлыг хүүхдэд ээлтэй аюулгүй хот болно гэж үзсэн бололтой.
Улсын онцгой комиссоос аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж буй. Үүнтэй холбоотойгоор тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад III тун хийлгэсэн иргэдэд үйлчилгээ үзүүлэх эсвэл 20,000 төгрөгөөр шинжилгээ өгөх шаардлага тавьж байгаа.
Тэгвэл аж ахуй нэгж, байгууллагууд e-Mongolia аппликейныхээ тусламжтайгаар үйлчлүүлэгчийнхээ III тун хийлгэсэн эсэхийг шалгах боломжтой боллоо. Ингэхдээ та “e-Mongolia” аппликейшнээрээ тухайн үйлчлүүлэгчийнхээ иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, шалгах боломжтой.
Хэрвээ үйлчлүүлэгч тань иргэний үнэмлэхгүй явж байгаа тохиолдолд та үйлчлүүлэгчээсээ “e-Mongolia” аппликейшнтэй эсэхийг асуугаарай. Учир нь, “e-Mongolia” аппликейшны нүүрний хэсэгт байрлаж буй QR кодыг мөн адил уншуулан, вакцины хэдэн тунд хамрагдсан байгааг нь шалгаарай.
Дашрамд мэдээлэхэд, “e-Mongolia” системд төрийн 56 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2 сая орчим иргэн давхардсан тоогоор 5,8 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авчээ.