Аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Сосорбарам нарт зориулсан “Ховдын хүчитнүүд” шоу цэнгүүн өчигдөр орой Ховд аймгийн “Ард Аюуш”-ийн талбайд боллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын аварга О.Хангайд 500 хонь, улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэж буйгаа дуулгажээ.
С.Бямбацогт гишүүний хувьд 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 997 хонь, 21 адуутай хэмээн мэдүүлж, ямар нэг байдлаар үнэлээгүй байсан юм. Тэгвэл ийнхүү өөрийн нэр дээрх бүх адуугаа болон хониныхоо талыг нутгийн бөхчүүддээ гардууллаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ жилийн улсын баяр наадамд түрүүлсэн аварга О.Хангайд өөрийн хониныхоо талыг, улсын заан Б.Бат-Өлзийд бүх адуугаа бэлэглэжээ.
Монгол Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Б.Сосорбарам нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өчигдөр Ховд аймагт болсон юм. Тус арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Улсын аварга О.Хангайд 500 хонь, улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, Улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэжээ.