Одоогоос 160 жилийн өмнө буюу 1845 онд Их Британийн судалгааны “Франклины” хэмээн алдаршсан 128 хүний бүрэлдэхүүнтэй хөлөг онгоц ор сургагүй болж байжээ. Уг багийг Их Британы эзэн хааны академи хойд туйлын цаг агаарыг судлуулах зорилгоор илгээсэн бөгөөд HMS Эрэбус болон HMS террор гэх хоёр хөлөг онгоцтой явуулж байсан юм.
Гэвч ирэх хугацаа болсон боловч багийнхан ирээгүй тул удаа дараа аврах багийг илгээсэн ч юу ч олж долоогоогүй байдаг. Харин энэхүү онгоцуудын нэгийг Канадын археологичид Нунавут арал дээр олсон гэдгийг 2011 онд Канадын Ерөнхий сайд Стефен Харпер мэдэгдсэн байдаг. Тэрбээр усан онгоц олдсон талаарх уг мэдэгдлийг “Түүхэн агшин” хэмээн өндөр ач холбогдол өгч байгаагаа харуулжээ.
Үйл явдлыг эргэн сөхвөл, 1845 онд Их Британийн у.сан ц.эргийн бие бүрэлдэхүүнд өндөр алба хааж байсан Арктикийн шинжээч Ноён, ахмад Жон Франклин Хойд мөсөн далайн экспедицийг удирдан хоёр хөлөг онгоцоор Их Британиас аяллаа эхэлжээ.
Тэрээр өмнө нь хоёр ч удаа хойд туйл уруу баг ахалж явж байсан нэгэн аж. Мөн түүний шадар гурван туслах нь цөм өмнө нь 2 удаа хойд туйл уруу зорчиж байсан байдаг. Иймд ямар ч саад бэрхшээл эсвэл төөрөх учир тэдэнд байсангүй.
Гэвч гарцаагүй ямар нэгэн гэнэтийн саад тулгарснаар хөлгийн багийн бүх гишүүд а.миа алдсан аж. Тэдэнд чухам юу тохиолдсон болохыг одоог хүртэл судалсаар байгаа боловч олигтой үр дүнд хүрээгүй юм.
Харин 2011 онд Канадын эрдэмтэд тэдний багийн гурван цогцсыг олсон боловч түүнээс илүүг олж чадаагүй бөгөөд хоёр дахь онгоц нь ч олдоогүй байгаа юм.
Эрдэм шинжилгээний багийн 125 гишүүд болон үлдсэн нэг хөлөг онгоц чухам өнөөг хүртэл хаана байгаа болон тэдэнд юу тохиолдсон нь оньсого хэвээр байна. Мөн олдсон гурван цогцосын ходоодноос хоол илэрсэн болон биед нь г.адны нөлөө бүхий ш.арх байгаагүй нь тэдний ү.хлийг улам бүр нууцлаг болгосон байгаа аж.