• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Өрийн дарамтад орсон эцэг, эх 10 настай охины хамт АМИА ХОРЛОЖЭЭ

БНСУ-ын эргийн хамгаалалтын ажилчид орон даяар эрэн сурвалжлагдаж байсан гэр бүлийнхний ц.огцсыг өнөөдөр өглөө (2022.06.30) Уандугийн ойролцоох далайгаас машинтай нь олжээ.

Гуанжу хотын цагдаагийн газар болон Уандугийн эргийн хамгаалалтын ажилчид 10 метрийн гүнээс тэдний машиныг гарган авчээ. 10 настай Жу Юн А болон түүний эцэг, эх уг машинд зорчиж явсан болох нь тогтоогдоод байгаа бөгөөд их хэмжээний өрөнд орсон тэд ор сураггүй алга болоод байсан юм.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Ялзарч м.уудсан ц.огцоснуудыг хурууны хээ болон бусад зүйлсийн тусламжтайгаар таних ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Тэдний машиныг энэ сарын 29-ний өдрийн шөнийн 23:00 цагийн орчимд олжээ. Т.алийгаачид машиныхаа цонхыг будсан байсан учраас ц.огцоснуудыг гаднаас нь хараад таних боломжгүй байсан аж.

Хаалга болон цонхыг онгойлгосон тохиолдолд нотлох баримтууд устах магадлалтай тул машиныг уснаас гаргатал онгойлгохгүй байх шийдвэрийг эрх баригчид гаргасан байна. Тэд өнгөрөгч тавдугаар сарын 30-ний өдөр буудаллаж байсан зочид буудлаасаа гарсны дараа ор сураггүй алга болсон юм.

Охиныхоо ангийн багшид тавдугаар сарын 17-ны өдөр нэг сарын хугацаатайгаар Чэжү арал руу амралтаар явах болсон тухай эцэг, эх нь мэдэгдэн чөлөө авсан байна. Чөлөөний хугацаа дууссан ч 10 настай Юн А охин хичээлдээ ирээгүй гэнэ.

Эцэг, эхийнх нь утас холбогдох боломжгүй байсан учир сургуулийн удирдлага гэрт нь очин шалгахаар шийджээ. Тэднийг очих үед шуудангийн хайрцаг нь задлаагүй шуудангаар дүүрсэн эзэнгүй гэр угтжээ. Зургаадугаар сарын 22-ны өдөр сургуулийн удирдлага тэднийг сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад бүртгүүлсэн байна. 

Цагдаа нар уг мэдүүлгийн дагуу шалгахад тэдний гэр бүлийнхэн Чэжү аралд ирээгүй болох нь тогтоогдсон бөгөөд тавдугаар сарын 24-31 ны өдрүүдэд Ванду дахь зочид буудалд буудалласан нь ил болжээ. 

Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 30-ны өдөр зочид буудлаасаа гарч яваа нь хяналтын камерт бичигджээ. Ээж нь охиноо нуруундаа үүрэн, аав нь тортой зүйлс барин машинруугаа явж байгаа нь бичигдсэн бөгөөд үүнээс хойш тэдний утас салж, холбоо тасарсан байна. 

Хэргийн тухай товчхон:

Охины эцэг эх Луна криптовалют худалдаж авснаар санхүүгийн алдагдалд орж, их хэмжээний өрөнд орсон байж болзошгүй гэнэ. Тэдний компьютер дээрх хайлтыг шалгах үед а.миа хэрхэн х.орлох вэ, нойрны эм хэрэглэх заалт зэрэг хайлт ихээр илэрсэн байна. Тус гэр бүлийн зээлийн картны өр 100 сая гаруй вонд хүрчээ.

Гэрт нь шалгалт хийх үед өрийн бичиг, банкны зарлан, битүүмжлэлийн бичиг зэрэг ихээр олдсон байна. Охины эцэг, эх дөнгөж гуч гаруйхан настай байжээ. Тэднийг өрийн дарамтаа дийлэхгүй болсон учраас а.миа хорлох шийдвэр гаргасан байж болзошгүй хэмээн таамаглаж буй.

Тэд а.миа х.орлох сонголт хийх хүртлээ машины зээл болон орон сууцны төлбөр зэргээ цаг тухайд нь төлж байжээ. Хогоо хүртэл хичээнгүйлэн ангилан ялгаж буй Юн А охины ээжийн үйлдэл камерын дуранд бичигдэн үлдсэн байх бөгөөд сахилга баттай, үнэнч шударга тэдний гэр бүлийн харамсалтай түүх олон хүнд сургамж болж байгаа ажээ. 

Зарим интернэт хэрэглэгчид 10 настай Юн А охины өмнөөс харуусан гашуудаж, эмгэнэл илэрхийлсээр байна.

БНСУ-д төдийгүй олон улсад криптовалютаас үүдэн өрөнд орсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа тул эрсдэлтэй алхам хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: The korea times 

Share234Tweet147

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds