Энэ сарын 11-ний өдөр 70 настай эмэгтэйг х.үчирхийлсэн ж.игшүүрт х.эрэг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гарчээ.
С.эжигтэн этгээд нь настай эмэгтэйн нуруунд адууны тос түрхэж өгнө хэмээн гэрт нь орж улмаар х.үчирхийлсэн тухай д.уудлага ц.агдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Энэхүү дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ц.агдаагийн газраас ш.алгалтын ажиллагаа явуулахад, с.эжигтэн этгээд нь х.охирогч эмэгтэйн хөрш бөгөөд Увс аймгийн харьяат 50 настай эрэгтэй болох нь тогтоогджээ. Түүнийг ц.агдаагийн байгууллагаас э.рүүгийн х.эрэгт татан ш.алгаж байна.
2021 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгаалын шинэ зохион байгуулалт дор хоёр улсын хилээр ачаа бараа, Эрээн боомтод ачаатай байгаа 150 автомашин, хилийн дундын бүсэд саатсан манай улсын иргэдийн өмчлөлийн ачаатай болон ачаагүй 28 автомашин, хятад улаас худалдан авсан ч хил дээр хүлээгдэж байсан уул уурхайн 10 хүнд машин механизм, жип ангилалын шинэ 16 автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Хилийн 0 цэг дээр автомашинууд орж ирсэн хоёр өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьж, Хятадын талаас халдварын эрсдлийн анализ хийхээр болсон. Уг эрсдлийн анализийг хийж дуусгах хүртэл Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа юм.