Хамт хоносон эрэгтэйгээ х.утга тулган дээрэмдээд зугтсан гэх х.эрэг өчигдөр гарчээ.
Хохирогч 24 настай С нь хамт хоносон эмэгтэй нь өглөө гарахдаа х.утга тулган с.үрдүүлж, биед байсан 350.000 төгрөгийг нь дээрэмдээд зугатсан гэх агуулгатай өргөдлийг ц.агдаагийн байгууллагад өгсөн гэв. Хохирогч нь тухайн эмэгтэйтэй цахим ертөнцөөр танилцсан гэх мэдээлэл байна.
Х.эрэг болсон гэх газраас х.утга, хэрэглэсэн бэлгэвчийг олж, өдгөө х.эргийн м.өрдөн ш.алгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг зургаадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг Хотын дарга удаа дараа үүрэг болгосон. Энэ хүрээнд тус гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээлээ.
Харин явган хүний замын ажлын хувьд хил хаалттайгаас болж металл хийцийн тээвэрлэлт саатаж, товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болжээ.