Дорнод аймгийн Цагдаагийн газарт 19-ний өдрийн 21.00 цагаас хойш Хятад улсын иргэн сураггүй болоод байна гэсэн дуудлага ирсний дагуу ц.агдаагийн алба хаагчид ажиллаж тухайн иргэний ц.огцсыг аймгийн төвөөс холгүйхэн газраас олжээ.
Уг х.эргийг тодруулбал махны ченж хийдэг Хятад иргэн орчуулагч эмэгтэйтэй цуг явж байгаад ийн халдлагад өртсөн байна.
Х.эргийг Мөрдөн байцаах албаны Хүнд г.эмт х.эрэг мөрдөх хэлтэс эрэн сурвалжлах хэлтэс Дорнод аймаг дахь Ца.гдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж байгаа ажээ. Улмаар уг х.эргийг үйлдсэн дөрвөн иргэнийг саатуулсан байна.
Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус уг хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Одоо этгээдүүдэд э.рүүгийн х.эрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.