Ширэн бээлий клуб, “Zorky MMA” багийн холимог тулаанч З.Шинэчагтага, МУГТ, Олимпын мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт нар зодолджээ.
Тэд согтуу байсан бөгөөд нэгэн баарны гадаа зодолдож буй нь дүрс бичлэгт үлдсэн байна. Бичлэгээс З.Шинэчагтага Н.Төгсцогтыг нэлээд зодож байгаа нь харагдаж байна.
Тамирчид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодолдох, түүнээс үүдэж тамирчны амжилтад хэрхэн нөлөөлж байгааг саяхан олон нийтийн анхааралд орсон Э.Цэндбаатарын асуудал бэлхнээ харуулж байхад ийнхүү тамирчдын зодооны асуудал давтагдаж байна.
ХҮН намын гишүүд дэмжигчдийн тоо эрчимтэй өсөж, тэдний 70 орчим хувийг 18-35 насны залуус эзэлж байгаа энэ үед уг намд өнөөдөр бизнесийн салбарын төлөөллүүд шинээр элсэн орж байна.
ХҮН нам чөлөөт эдийн засаг, иргэдийн бизнес эрхлэх боломжийг тууштай дэмжсэн барууны үзэл баримтлалтай болсноо их хурлаараа зарласан билээ.