• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

Нас бие гүйцээгүй мал хээлтүүлсэн бол малчныг нь 50 мянгаар торгоно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай х.уулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Энэ үеэр Б.Энхбаяр гишүүн “Ажлын хэсэг дээр лобби их орж ирдэг шүү.

Яагаад гэвэл, Зөрчлийн хуулиар төрийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээнд юуг зөрчилд тооцох уу, хэн шалгах уу, яаж шалгах уу гэдгийг тодорхойлж байгаа. Тиймээс ажлын хэсгийн гишүүнд хоёр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

You might also like

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тaтвaр төлөгчдийн мөнгөөр биш aвилгaчидын мөнгөөр иргэдийн зээлийг тэглэх ёстой.

Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно

Нэгдүгээрт, төрийн байгууллагуудын лоббиноос ангид байх хэрэгтэй. Төрийн нүдээр биш иргэдийн нүдээр харж хууль боловсруулаасай гэж хүсэж байна. Ажлын хэсэгт орсон хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын төлөөлөл бүх асуудлыг л зөрчилд тооцож хянаж шалгах гээд байдаг шүү. Тэр жил хүнд хэлэхэд ичмээр зүйл оруулах гээд байхаар нь хасаж байсан. 

Ааруул, сүү хот руу тээвэрлэхэд аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэсээс зөвшөөрөл авах, аваагүй бол 50 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсныг хассан. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсан. Бүр нас бие гүйцээгүй мал хэлтүүлсэн тохиолдолд малчныг нь 50 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсан. Ийм заалтыг оруулах гээд байдаг юм.

Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан төсөлд татварын байгууллагынхан өөрсдийнхөө зөрчлийг хяналтаас гаргасан байна. Татварынхан удаа дараа ийм лобби хийдэг. 2015, 2017 онд ингэж байсан. Яагаад өөрсдийнхөө зөрчлийг хасуулдаг вэ гэхээр “Энэ бол мэргэжлийн маргаан. Тиймээс бид хянуулахгүй. Өөрсдөө асуудлаа шийднэ” гэдэг. Үүний цаана авлига байгаа шүү.

Татварынхан хэний асуудлыг зөрчилд тооцох, хэнийхийг нь мэргэжлийн алдаа болгох уу гэдгийн цаана авлига байгаа. Энэ асуудыг оруулж ирэх ёстой шүү. Монгол Улсад асуудлаа хянуулахгүй ганцхан байгууллага байж болохгүй. Тэгээд татвар давлаа гэж өөрсдийгөө шагнадаг. Энэ асуудал хэтэрч байгаа шүү. Тиймээс татварын байгууллагыг байранд нь тавиарай” гэв.

Эх сурвалж: eagle.mn/r/101952

Share241Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds