БНХАУ-ын иргэн монгол эхнэрээ зодсон х.эрэг гарчээ. Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэн архидан согтуурсан үедээ Чингэлтэй дүүрэгт оршин суух эхнэр Т-г з.одож г.эмтээсэн байна.
Эмэгтэй одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Харин хятад иргэдийг холбогдох х.уулийн байгууллагаас ш.алгаж эхэлжээ.
БНХАУ-ын иргэн өөрийн ахтайгаа нийлж энэхүү х.эргийг үйлдсэн аж.
Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Энэ жилийн баяр наадмыг хэн найруулах нь сонирхол татаж байна. Тэгвэл Ерөнхий найруулагчаар “Фантастик” продакшны жүжигчин Б.Тамир, УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар, Г.Цоггэрэл нарын нэрс яригдаж байна. Түүнчлэн “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатарт санал тавьсан боловч тэрбээр татгалзжээ.
Б.Тамирын хувьд одоогоор гадаадад уран бүтээлийн ажилтай яваа аж. Ямартай ч ойрын өдрүүдэд баяр наадмын найруулагчаар ажиллах хүн тодорхой болох нь ээ.