Xүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний эрхийг зөрчсөн кейсүүд олон байна. Тухайлбал, гэр бүлийн х.үчирхийлэл үйлдсэн иргэнд Зөрчлийн хуулиар 15 хоног баривчлах ш.ийтгэл оногдуулсан байна. Тухайн иргэн ши.йтгэлийн хугацааг дууссаны дараа эхнэрийнхээ амь н.асыг х.охироожээ.
Хо.хирогч А нь бага насны хоёр хүүхэдтэй, нөхөр Т-ийн хамт ….аймагт оршин суудаг байсан ба нөхөр Т нь гэр бүлийн хү.чирхийлэл удаа дараа үйлдсэн асуудлаар аймгийн Ц.агдаагийн газарт ш.алгагдаж байсан.
Шү.үхээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зөрчилд 15 хоног баривчлах ш.ийтгэл оногдуулсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр баривчлах ш.ийтгэлийн хугацаа дуусаж гараад эхнэр А-ийн амь н.асыг х.охироосон.
Хүний э.рхийн Үндэсний Комисст ирүүлсэн мэдээлэл
Энэ нь гэр бүлийн х.үчирхийллийн кэйсэд хариу үйлчилгээ үзүүлж буй хамтарсан багийн гишүүд, байгууллага хоорондын уялдаа холбоо сул, мэдээллээ солилцдоггүй, дуудлага мэдээллийг холбогдох журмын дагуу бүртгэж, баримт материал цуглуулах зэрэг зохих ажиллагааг хийдэггүй, харьяалах дээд шатны албан тушаалтан, хамтарсан багийн ахлагчийн үйл ажиллагаанд тавих хяналт дутмаг байгааг илтгэж байна хэмээн ХЭҮК-ын тайланд дурджээ.