Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Тамир шинэ хайртай учирснаа зарлалаа. Өмнө нь хоёр ч удаа жүжигчин бүсгүйчүүдтэй хамтын амьдрал эхлүүлээд бүтэлгүйтсэн тэрбээр энэ удаа загвар өмсөгч бүсгүйтэй дурлалын романс эхлүүлсэн байна.
Түүний найз бүсгүйг Э.Номин гэдэг бөгөөд жүжигчин залуу энэ бүсгүйтэй учир ургуулахын тулд багагүй хугацааг зарцуулсан бололтой.
Учир нь, загвар өмсөгч бүсгүй цахим хуудсандаа “Би чамайгаа олсоон. Зөндөө их хайрыг чинь үгүйсгэж байсан бол уучлаарай. Чамдаа би маш их хайртай” хэмээн бичжээ.
Манай улс хэдийгээр халдварыг хяналтдаа авсан ч өдөрт 100-аас доош тохиолдол илэрч байна. Олон улсад Омикрон хувилбарт коронавирусийн BA.1, BA.2, BA.3, BA.4, BA.5 гэсэн дэд хувилбарууд бүртгэгдсэн бөгөөд 90-ээс дээш хувьд нь BA2 хувилбар давамгайлсан байна.
Харин манай улсад оны эхээр буюу 1-3 дугаар сард Омикроны BA1 шинж давамгайлж халдвар үүсгэж байсан бол дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр BA2 шинж лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 80 хувьд тодорхойлогдож байна. Дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр BA2 шинж лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлын 80 хувьд тодорхойлогдож байна.
BA2 нь BA1-ээсээ эмнэл зүйн хувьд хүнд биш бөгөөд ходоод гэдэс хямрах хэв шинжүүд илэрч байна.