Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гурван удаа я.л ш.ийтгүүлж, өнгөрөгч онд Өршөөлийн х.уулиар с.уллагдсан 31 настай эрэгтэй айлд х.утгатай да.йрч орон хоёр хүн г.эмтээсэн ноцтой х.эрэг г.арчээ.
Х.эргийг тодруулбал, тус этгээд айл руу дайрч, хоёр иргэнийг хутгалахын зэрэгцээ гэрт байсан өсвөр насны охиныг х.үчирхийлж дараа нь зугтжээ. Дуудлага мэдээллийн дагуу ц.агдаагийн алба хаагчид г.эмт эт.гээдийг шуурхайлан эрэн сурвалжилж аймгийн төвөөс б.аривчилсан байна.
Олон улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчлөлийн тухай️ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ фэйсбүүк хуудсандаа мэдээлэл гаргажээ.
Тодруулбал “Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-д мэдээлсэн байна.
2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн Бельги, Канад, Герман, Франц, Итали, Португал, Испани, Швед, ИХ Британи, АНУ гэсэн 10 улсад тархаад байна.
Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна.