Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох х.эргийн ш.үүх хурал энэ сарын 12-нд хаалттай эхэлсэн ч хойшилсон. Учир нь тус хурлыг удирдах шүүгч Д.Доржсүрэн энэ хэргийг шүүхээс татгалзах санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, хүлээж авсан юм. Тиймээс хэргийг өөр ш.үүгчид дахин хуваарилаад, дахин товлох юм.
Олон улсын жишгээр тамирчид д.опингийн асуудалд орооцолдсон тохиолдолд медалийг нь хурааж, амжилтыг нь х.үчингүй болгодог. Үүнийг дагаад мөнгөн шагнал, урамшуулал нь цуцлагддаг аж.
Харин г.эмт х.эрэгт холбогдсон хүмүүсийн спортын амжилтыг х.үчингүй болгодоггүй байна. Өөрөөр хэлбэл амжилт нь хүчинтэй хэвээр байгаа үед мөнгөн шагнал, урамшууллыг нь хураах боломжгүй юм байна.
Тиймээс Н.Түвшинбаярын хувьд амжилт нь х.үчинтэй хэвээр учраас авдаг урамшуулал нь хэвээрээ байна. Хэрвээ Ерөнхийлөгч зарлигтаа өөрчлөлт оруулсан тохиолдолд сар бүр өгдөг урамшууллыг нь өгөхгүй байх боломж бийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Манай улс 2022 онд л гэхэд онд 1.8 тэрбум төгрөгийг сар бүр 154 тамирчинд урамшуулал хэлбэрээр олгож байгаа юм байна.
Л.Оюун-Эрдэнэ Монгол улс 2050 онд сансрын тэргүүлэх орон болно гэсэн зорилго тавьжээ.