Олон улсыг хамарсан цар тахал өвчний улмаас хилийн хязгаарлалт, хөл хорионы улмаас олон мянган иргэд харийн нутагт гацаад байгаа билээ. Үүний нэг бол Олимпийн алтан медальт, МУ-ын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган юм.
Тэрбээр Солонгос улсад гацаад удаж буй юм. Эх орондоо удаан хугацаагаар ирж чадаагүй тэрбээр Солонгост маш ховордсон загас болох Белуга загасны аж ахуйд ажиллаж байгаа аж.
Энэ тухайгаа Э.Бадар-Ууган Нутаг буцаж чадахгүй болохоор энд иймэрхүү ажил хийж амьдарч байна. Миний монголчуудын хөлс гадаадад хэчнээн ихээр урсаж, чамд баяр баярсал, гуниг харууслын алийг аваачхыг би таашгүй. Гэр хорооллоос амжилтад хүрсэн юм чинь энэ зэргийн юманд шантрахгүй. Чадна хэмээжээ.
АНУ-ын тэнгисийн флотын хоёр байлдааны хөлөг өчигдөр Тайванийн хоолой дахь олон улсын усан замаар нэвтэрсэн тухай Пентагоны албаны эх сурвалж мэдээлжээ.
Энэ нь АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси урьдчилан зарлалгүйгээр Тайвань аралд айлчилсны дараах анхны ийм ажиллагаа юм.
Пуужин харвагч USS Antietam, USS Chancellorsville хөлгүүд Тайванийн хоолойгоор нэвтрэх ажиллагааг зохион байгуулсан тухай АНУ-ын тэнгисийн долдугаар флотын удирдлага мэдээлжээ.
Уг ажиллагаа нь “Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгах амлалтдаа АНУ үнэнч байгаагийн илэрхийлэл” болохыг дээрх мэдэгдэлд дурдсан байна.
Мөн АНУ-ын зэвсэгт хүчин олон улсын дүрэм журмын хүрээнд дэлхийн аль ч цэгт ийм ажиллагаа явуулах эрхтэйг тайлбарлажээ.
АНУ болон түүний холбоотон орнуудын байлдааны хөлөг онгоцнууд сүүлийн жилүүдэд Тайванийн хоолойгоор тогтмол нэвтэрч байгаа ба энэ нь Бээжингийн эрх баригчдыг эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэдэг.
Хятадын батлан хамгаалах яамнаас Ням гарагт гаргасан мэдэгдэлд тус улс Тайванийн хоолойгоор нэвтрэх АНУ-ын байлдааны хөлгүүдийг анхааралтай ажиглаж, ямар нэг өдөөн хатгалга гарсан тохиолдол хариу арга хэмжээ авах өндөр бэлтгэлтэй байгаагаа мэдэгджээ.
Өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби уг ажиллагаа нь “Нэг Хятад” зарчимд бүрэн нийцэж байгааг мэдэгдсэн байна.
АНУ-ын тэнгисийн хөлгүүд Тайванийн хоолойг 8-12 цагийн дотор туулдаг. Иргэний дайнд коммунистуудад ялагдсан Хятадын хөрөнгөтнүүд 1949 онд Тайвань аралд өөрийн тусгаар тогтнолыг зарласнаас хойш Тайванийн хоолой дэлхийн халуун цэгүүдийн нэг болсон юм.
Бээжингийн засгийн газар Тайвань арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг ба шаардлагатай бол зэвсгийн хүчээр нэгтгэхээ байнга илэрхийлдэг.