Jim Jones-ыг анх төрөхөд үед эх нь ямар аймшигт нүгэлтэй хүн төрж байгааг эх хүний зөн совингоороо мэдсэн болов уу? Адольф Гитлер, Сталин, Муссолини, Массоны бүлгэмийнхэн нар бол зүгээр л улс төрчид, эрүүл ухаантай төр нийгмийн зүтгэлтнүүд юм. Харин Jim Jones бол чөтгөр гэж байдаг бол хүн дүрсийг олсон жинхэнэ чөтгөр байлаа. 1931 онд төрсөн уг эр 1950 онд буюу дөнгөж 19 настайдаа өөрийн анхны сүм болох Индиана мужийн “хүмүүсийн хийд” гэх нэртэй сүмийг байгуулсан байна. Дөнгөж 19 настайдаа сүм байгуулж шашны урсгал санаачилж байна гэдэг нь түүний хувь төөрөг цаанаасаа хэтэрхий тод зурагдсан байгааг илтгэх мэт.
1960-1970 оны хооронд нэр хүнд нь Нэгдсэн Улс даяар тархаж түүний “хүмүүсийн сүм” гэх сүмүүс бараг л АНУ-ын муж болгонд нээгдсэн байлаа. Яг ямар урсгал болохыг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй байвч Христын шашны “мормоны” урсгалын нэг хэлбэр гэж тэрээр тайлбарладаг байв. Үл итгэгчид хэзээ ч бурхны дуу хоолойг сонсохгүй болд жинхэнэ итгэгчид бурхантай бүр уулзах боломжтой. Харин жинхэнэ итгэгч болохын тулд Jim Jones-ын шаардлага бүрийг яг таг биелүүлж байх ёстой байлаа. Түүнчлэн тэрээр нийгэмд хамгийн сайн сайхнаар харагдахын тулд арьс өнгөний үзлийн эсрэг үйл хэрэг явуулж бурхан хүн бүрийг тэгш эрхтэй бүтээсэн хэмээн сурталчилж эхэлсэн нь өнгөт арьст Америкчуудын дунд нэр алдрыг олох боломжийг бүрдүүлсэн юм.
Иймдээ ч 1978 онд Guyana улсын нийслэл Jonestown хотод очин өөрийн сүмийн сүсэгтэн олонтойгоо уулзалт хийжээ. 1960 оноос эхлэн түүний сүм байгуулагдаж санваартнууд нь хангалттай хэмжээний ухуулга хийж нийгмийг хэдийнээ өөрийн үзэл сурталдаа оруулчихсан байсан байна. Ийнхүү тэдний зүрх сэтгэлээсээ итгэж хүндэлдэг шашны урсгалын тэргүүн нь ирэх үед тус уулзалтад яг 909 итгэгчид цугларсан бөгөөд Jim Jones социализм, коммунизмын төлөө илтгэлийнхээ үеэр ярьсаар эцэст нь хүн бүхэнд үхлийг санал болгосон аж. Гайхаж хоцорсон хүмүүст “үхэл бол дараачийн хаалгыг нээж үзэх боломж, битгий айцгаа” гэх зэрэг үгс хэлсээр хүн бүрт аягтай шингэн хор өгч уулган газар дээр нь үхүүлсэн байдаг. Тэнд амиа алдсан 909 хүний 304 нь хүүхэд байсан бөгөөд хүүхдүүд уухгүй гэсэн боловч эцэг эх нь хүчээр уулган хамтдаа үхсэн байна. Хамгийн онцгүй нь Jim Jones өөрөө уг хорноос огт уугаагүй юм. Гэсэн хэдий ч түүний цогцсыг яг маргааш нь албан өрөөнөөс нь олсон байдаг. Тэрээр гартаа гар буу барьсан байдалтай өөрийнхөө амийг хороосон байв. Гэвч түүнийг амиа хорлоогүй бөгөөд уурлаж хилэгнэсэн хэн нэгэн хөнөөсөн байх магадлал тун өндөр аж.