• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Абрахам Линколны үхлээ зөгнөсөн зүүд

Абрахам Линколны үхлээ зөгнөсөн зүүд

1

Арван хоногийн өмнө би нэлээд оройтож унтсан юм. Би маш чухал мэдээ хүлээж байлаа… Гэтэл нэг зүүд зүүдлэв. Намайг үхлийн сахиус дээрээс минь хав дарсан мэт. Бөглүүхэн орон зайд мэгшин гинших сонстоно, яах аргагүй хэд хэдэн хүн уйлалдаж байлаа. Зүүдэндээ би орноосоо босч, доод давхар луу буув. Тэнд анир чимээгүйн дунд мэгшин уйлах дуу гарах авч, уйлж байгаа эзэд нь үзэгдсэнгүй. Би өрөөнөөс өрөө рүү дамжин явахад хэн ч үзэгдсэнгүй, гагцхүү өнөө гашуудан уйлах дуу л дагалдана. Танхимууд ёслолын байдалтай засагдсан нь надад нэг л танил юм шиг санагдав, харин зүрх нь хэзээ хэзээгүй харуусалдаа дэлбэ үсрэхэд бэлэн байгаа тэр хүмүүс хаана байна вэ? Би сандран мэгдэж байлаа. Юу болчихоод байгаа нь энэ вэ? Энэхүү түгшүүрт тааврын хариуг эрсээр би Дорнын танхим уруу хүрч очлоо. Тэнд намайг аймшигт нээлт хүлээж байсан аж. Ширээн дээр гашуудлын хувцастай хүүр хэвтэж байна. Нүүрийг нь хэсэгхэн даавуугаар бүтээжээ. Хэдэн хүн гашуунаар уйлалдана. Даавууг нь гараараа автал миний цогцос байлаа.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

2

Энэ бол АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч асан Абрахам Линколн 1865 оны 4-р сарын 15-ны өдөр Форд театрт амиа алдахаасаа ердөө 10 гаруй хоногийн өмнө зүүдэлсэн зүүд нь эх. Түүнд уг зүүд онцгой муухай сэтгэгдэл төрүүлсэн тул цагаан ордонд өөрийн найз нөхөдтэйгээ уг зүүдээ хуваалцаж суух үед түүний дотно найз байсан цагдаагийн газрын дарга энэхүү тэмдэглэлийг ярианаас нь өлгөн авч бичин үлдээжээ. Уг яриа 1865 оны 4-р сарын 10-ны өдөр цагаан ордонд болсон гэх мэдээлэл ч байдаг байна.

3

Түүнчлэн ерөнхийлөгч өөрийн хамгийн итгэлт хүн болох бие хамгаалагч Crook-д уг зүүднийхээ тухай хэлж өөрийгөө үнэхээр итгэж байгаагаа ч хэлсэн аж. Бүр 3 шөнө дараалж энэ зүүдээ зүүдэлсэн нь юунаас ч илүү аймшигтай санагдсан гэнэ. Харин 1865 оны 4-р сарын 15-ны өдөр ерөнхийлөгчийн Форд театр явахаас өмнө түүний бие хамгаалагч Линкольнд хандаж “та явахгүй байж болно шүү дээ” хэмээн хэлэхэд ерөнхийлөгч түүнд хандан “би явах ёстой, юу ч болсон энэ бол хувь тавилан, баяртай Crook” хэмээсэн юм. Ерөнхийлөгч амьдралдаа анх удаа Crook-д баяртай гэж хэлсэн нь энэ аж.

 

Share283Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In