• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Германы уналт хийгээд сэргэн мандалтын түүх

Германы уналт хийгээд сэргэн мандалтын түүх

12

1945 оны 4-р сар гэхэд  Европын тайзнаа бурхны найруулгаар тоглогдож байсан цуст жүжиг өндөрлөх нь ойлгомжтой болов. Холбоотнууд Германыг тал бүрээс нь эзэлсээр Берлин хотод тулж ирэн бүх ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав. Нэгэнт дайн дуусах нь ойлгомжтой болсон тул ЗХУ болон өрнийн гүрнүүд аль болох их газар нутгийг эзлэхээр тэмүүлж байлаа. Харин аугаа Рейхстагийн ордныг Зөвлөлтүүд түрүүлж эзэлсэн явдал нь тэдэнд Америкчуудаас илүү хурдтайгаар урагшилж байгааг анхааруулсан анхааруулга болов.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

2

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараагаар Берлинийг  дөрвөн орон буюу АНУ, Их Британи, Франц, ЗХУ эзэлсэн билээ. Нийтийн дайсныг ялсны дараа ЗХУ болон НАТО-гийн эвслийн сөргөлдөх хүчний харьцаа шинэчлэгдэж, удаа ч үгүй Германыг, түүний дотор Берлинийг БНАГУ (Бүгд найрамдах ардчилсан Герман улс), ХБНГУ (Холбооны бүгд найрамдах Герман улс) гэж хоёр  хуваасан  билээ. Ингээд Берлин хоёр туйлтай болох нь тэр. 1961 оныг хүртэл хоёр улсын хооронд үндсэндээ чөлөөтэй зорчиж, нарийн тооцоотой немцүүд зүүн Германд  үнэ төлбөргүй боловсрол олж авах, гэхдээ баруун Германд  ажиллахыг илүүд үзэж байлаа.

3

Бүсүүдийн хооронд нарийн тогтоосон хил хязгааргүй  байдал нь дамын наймаа хийх, ХБНГУ-руу Зүүн Германы мэргэжилтнүүд олноороо урсах зэрэг зөрчлүүдийг байнга  дагуулж байв. Зөвхөн 1961 оны 1 дүгээр сарын 1-ээс 8 дугаар сарын 13-ны хооронд л гэхэд БНАГУ-аас 207 мянган мэргэжилтэн Баруун Герман руу явчихсан байжээ. Үүнээс болоод жил бүр 2.5 тэрбум маркийн эдийн засгийн хохиролд орж байгааг эрх баригчид нь тогтоожээ. Түүнчлэн ханыг барихаас өмнө 3.5 сая гаруй иргэд Зүүн Германаас Баруун Герман руу шилжин суурьшсан байна.

4

НАТО ба ЗХУ-ын  байгуулсан шинэ улсуудын аль алиных нь бүрэлдэхүүнд багтдаг   Берлин хотыг тойрсон улс төрийн нөхцөл байдал ноцтой болж, энэ хот руу чиглэсэн маргалдагч талуудын өрсөлдөөн  хурцадсан нь  Берлины ханыг барьж байгуулах  урьдчилсан нөхцөл болсон юм.  ХБНГУ-ын иргэдээр дамжин “Барууны суртал нэвтрүүлэг” орж ирдэгийг  таслан зогсоох зайлшгүй шаардлагыг иш үндэс болгож БНАГУ-ын засгийн газар 1960 оны 8 дугаар сард тэднийг Зүүн Берлин рүү зорчихыг хязгаарлах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байна. Хариуд нь ХБНГУ, БНАГУ-ын хоорондын худалдааны бүхий л харилцаа тасарч, түүнчлэн маргалдагч хоёр тал, тэдний холбоотнууд энэ бүс нутагт цэргийн оролцоогоо зузаатгаж эхэлжээ

6

Берлинийг тойрсон нөхцөл байдал ийнхүү хурцдаж байсан нөхцөлд БНАГУ, ЗХУ-ын удидагчид шуурхай зөвлөлдөж, 1961 оны 8 дугаар сарын 13-нд хил хаах шийдвэр гаргаж, ханыг байгуулах ажил эхэлжээ. Шөнийн нэг цаг эхлэхэд Баруун, Зүүн Берлиний хоорондын хилийн район руу цэрэг дайчдыг татаж, хотын зурваст орших хилийн бүх хэсгүүдийг бүрэн тусгаарлах ажиллагаа хэдэн цагийн турш явагдлаа. Наймдугаар сарын 15 гэхэд баруун бүсийг өргөст төмөр утсаар нилд нь тойруулж, хана босгох ажиллагааг шууд эхлүүлжээ.  Мөн тэр өдөртөө  Берлины метроны дөрвөн шугам, хотын төмөр замын зарим шугамыг хаасан байна. Хил орчмын бүс нутагт оршдог Потсмдамын талбайг ч бас хаасан байлаа.

7

Ханыг барьж  байгуулах, дахин тоноглох ажиллагаа 1962-1975 оныг дуустал үргэлжлэв. 1975 он гэхэд хана өөрийн төрхөө бүрэн олж, Grenzmauer-75 нэртэй инженер-техникийн нарийн байгууламж болж хувирсан байна. Хана 3.60 метрийн өндөртэй давж гарахын аргагүй хагас дугираг  цилиндр хэлбэрийн бетон хаалтуудаас бүрдэж байлаа. Зайлшгүй шаардлага гарвал ханыг нэмж өндөрлөж болохоор байв.  Энэхүү хананаас гадна харуулын шинэ цамхагууд сүндэрлэж, хилчдэд зориулсан барилга байгууламжууд баригдаж, гудамжны гэрэлтүүлгийн хэрэгслүүдийн тоог олшруулж, хаалт хамгаалалтын нарийн түвэгтэй системийг бүтээжээ.

8

Түүнчлэн хана нь нэвтэршгүй биш байсан бөгөөд  зөвхөн албан ёсны мэдээнд дурдсанаар 1961 оны 8 дугаар сарын 13-аас 1989 оны 11 дүгээр сарын 9 -ний хооронд Баруун Берлин буюу ХБНГУ-руу оргож зугтаах явдал 5075 удаа амжилттай болсон бөгөөд үүний 574 нь тохиолдол нь цэргийн албан хаагчид  урвасан явдал байжээ. БНАГУ-ын засаг захиргаа  өөрийн харьяатуудыг мөнгөөр суллах ажиллагаа явуулж байлаа. 1964 оноос 1989 оны хооронд тэд Баруун Герман руу  249 мянган хүн гаргаж явуулсаны дотор 34 мянга нь улс төрийн  хоригдлууд байсан бөгөөд үүний төлөө ХБНГУ-аас 2.7 тэрбум доллар авчээ.

East and West German soldiers remove some of the first sections of the Berlin Wall

Өгөөш болон хохирогсод ч байсан бөгөөд БНАГУ-ын засгийн газрын мэдээлснээр Берлины ханыг нэвтрэх оролдлого хийсэн 125 хүн амь үрэгдэж, 3000 гаруй хүн баривчлагджээ. Хамгийн сүүлд хил зөрчин амиа алдсан хүн бол  Крис Гефф гэгч байсан бөгөөд  тэр 1989 оны 2 дугаар сарын 6-нд хууль бусаар хил нэвтрэх оролдлого хийж байх үедээ алагджээ.

10

АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1987 оны 6 дугаар сарын 12-нд Берлины 750 жилийн ойгоор Бранденбургийн хаалганы дэргэд үг хэлэхдээ Зөвлөлтийн удирдлага  өөрчлөлт хийх хүсэл тэмүүллийнхээ бэлэгдэл болгож,  Ханыг зайлуулахыг ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михайл Горбачёвт уриалжээ. Горбачёв Рейганы уриалгыг 2 жилийн дараа ёсоор болгожээ.

12

1989 оны 11 дүгээр сарын 9-ний 19 цаг 34 минутад Зүүн Берлиний хотын дарга Гюнтер Шабовски телевизид өгсөн  шууд ярилцлагадаа Хилийн Шалган Нэвтрүүлэх цэгийг нээх тухай эрх баригчдын шийдвэрийг мэдээлсэн билээ. Гайхаж хоцорсон сэтгүүлчийн тавьсан: “хэзээ энэ бүхэн хүчин төгөлдөр болох вэ” гэсэн асуултад  “Тун удахгүй” гэж хариулсан аж.

12

Дараагийнх нь  3 өдрийн турш Баруун Герман руу  3 сая гаруй хүн зорчсон ч гэсэн нэн саяхан болж өнгөрсөн түүхийн  бэлэг тэмдэг болгон Берлиний ханыг  байлгасаар л байсан юм. Түүнийг хага цохиж, олон тооны  зураг, бичээсээр эрээчин сараачиж,  нэгэн цагт байсан агуу том байгууламжийн дурсгал болгон авч үлдэх зорилгоор  хагарч унасан  хэсгүүдээс нь Берлинчүүд болон бусад хотуудын оршин суугчид авч явахыг хичээцгээж байв. 1990 оны 10 дугаар сард хуучин БНАГУ-ын газар нутаг ХБНГУ-руу  нэгдэн орсныг  дагалдаад Берлиний  хана ч  хэдхэн сарын дотор арчигдан алга болсон билээ. Дөнгөж багаахан хэсгийг нь л хойч үеийнхэнд дурсгал болгон үлдээхээр шийдвэрлэсэн ажээ.

14

 

 

 

 

Share298Tweet170

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds