• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

БИД АРААТАНУУД БИШ  

БИД АРААТАНУУД БИШ   

1
Энэ ер бусын явдал 1943-02-сарын орчим Сталинградын дэргэд болжээ. Тэр үед ялагдсан германчууд кинон дээр гардаг шиг армиараа бууж өгөөд харгалзах цэргүүд хажууд нь дагалдаж явж байгаагүй юм. Немцүүд хэсэг бүлгээрээ юмуу ганц нэгээрээ зөвлөлтийн цэргийн байрлалруу явж байлаа. Тэдэнтэй тааралдсан орос цэргүүд хаана дулаацаж болох хаашаа явахыг нь тэдэнд зааж өгчихөөд хаяад явдаг байсан болохоос олзлохыг ч оролддоггүй байлаа. Тэнэг хүн л биш бол -40• градусын хүйтэнд өөр зүг явбал хөлдөж үхэхээс өөр замгүй гэдэг нь ойлгомжтой. Зөвлөлтийн улаан армийн дэслэгч Ваган Хачатрян өөрийн салаатайгаа явж байтал замын хажууд олзны немц зогсчихсон , түүнээс 10-аад метрийн зайтай зөвлөлтийн офицер түүнийг буудаж байлаа.

Үүнийг харсан дэслэгч буудуулж буй Герман цэргийг нэг бол оргохыг оролдсон байх , үгүй бол офицерлуу дайрахыг оролдсон ч юм билүү гэж бодсоноо тэдэн дээр очлоо. Хацар нь хөлдөж , нүүр ам нь холцруутаж бээрсэн немц хөдөлгөөнгүй зогссоор байхад нь <<алуурчин>> дахин түүнийг буудсан ч оносонгүй. Дэслэгч юу болоод байгаа тухай асуусанд , <<алуурчин>> -Залуус надад нэг вальтер өгсөн юм. Түүнийгээ энүүн дээр шалгасан чины германы муу төмрийн хог өөрсдийнхнөө онох дургүй байна шүү гэв. Дэслэгч офицерийн мөрдөслүү хартал ар талын албаных байв.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Эрэлхэгээр амиа алдсан ерөнхийлөгчийн хүү

2

<<Тулалдаж үзээгүй ар талын муу харх , хүнээр зугаагаа гаргана гэнээ. Бид араатнууд биш. Өчигдөр бид дайсан байсан бол өнөөдөр биш.>> гэж бодонгоо , гар буугаа над өгдөө гэсэнд , офицер түүнд буугаа өгсөнд , авангуутаа харагдсан зүгрүүгээ чулуудаад түүнийг цохисонд хамраараа газар хатган уналаа. Энэ үед моторын дуу гаран М-1 ойртон ирлээ. Тэндээс дивизийн комиссар бие хамгаалагч автоматчидын хамт бууж ирээд энд юу болоод байна хэмээн асуусанд офицер , энэ дэслэгч фашистыг өмөөрөөд намайг цохин унагаалаа гэсэнд Ваган юу ч дуугарсангүй , торгуулийн суманд очих шийтгэл авна биз. Сүүлийн 6 сард тэдэнтэй л адилхан нөхцөлд тулалдсан юунаас айхав дээ гэж бодож байтал түүний салааны түрүүч болсон бүх явдлыг хурандаад илтгэв. Хурандаа -Чи түүнийг хэдэн удаа цохисон ?
-Нэг л удаа хэмээн дэслэгч хариулсанд
-Бага байна дэслэгчээ. Ийм амьтныг салам нүдэх хэрэгтэй. Тулалдаж үзээгүй энэ офицерийг торгуулийн суманд , сувилагч дуудаад энэ хүнд эмнэлгийн тусламж үзүүл. Сувилагч түүнийг эмчилж байхад тэрээр амандаа ямар нэг үглээд байсанд , талархаж байгаа л байлгүй бодоод наадах чинь юу гэж бувтнаад байна гэсэнд сувилагч , бид яагаад нэг нэгнээ алах ёстой юм гэж орчууллаа. Олзлогдсоныхоо дараа ойлгож дээ. Дайн ч дууслаа . Ваган Харатян армен нутагтаа очиж цэргийн албаа үргэлжлүүлэн хилийн албанаас хурандаа цолтой тэтгэвэрт гарав. Тэгээд сайхан амьдарч байтал 1988-12-07-нд Арменд аймшигт газар хөдлөлт болов. ЗХУ-ын болон дэлхийн ард түмэн тэдэнд тусламжийн гараа сунгалаа. Ваган Харатяны хүү мэс засалч эмч олон хүний амийг аварч байв.

Тэрээр нэгэн удаа германаас ирсэн сайн дурынхантай явж байтал машиных нь дээрээс байшингийн нуранги нуран хүнд байдалд оров. Арын талын нь машинд явсан хүмүүс түүнийг нурангинаас ухан гаргахад түүний бие маш хүнд байхад герман эмч Миллер мэс засал хийж эдгээлээ. Ингээд ачтан эмчээ гэртээ урин кавказ заншилаар дайлж цайлж дуулцгаав. Миллер удалгүй нутаг буцаж явахадаа , дахиж ирнээ хэмээн амлав. Хэдэн сарын дараа Миллерээс очлоо гэсэн цахилгаан ирэхэд Ваган Харатян хүүгийнхээ хамт ачитнаа тосохоор онгоцны буудал дээр ирлээ. Миллертэй цуг нэг настай хүн бууж ирэнгүүтээ Ваганы зүг их л нухацтай харан ойртов. Гайхсан тэрээр түүний хартал олон жилийн өмнө түүний аварч байсан немцийн төрх дүрээрээ байлаа. Тэд тэврэлдэн уулзалдав. 55 жилийн өмнө түүнийг Ваган үхлийн хар дайны үед амийг нь аварч байсан бол түүний хүү Миллер , хүүг нь үхлийн гамшгаас мөн аварчээ. Миллер тэднийд цайлуулж байхдаа аавынх цэрэг хувцастай зургийг сайн ажиглаж авчээ.

Share529Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds