Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдаж Версалийн гэрээний дагуу тоолж баршгүй их өрөнд орж инфляц хэзээ ч түүхэнд байгаагүй хэмжээгээр өссөн юм. Харин 1921 он гэхэд Герман улсын өрнийн орнуудад төлөх өрийн нийт хэмжээ тухайн үедээ 132 тэрбум марк буюу 31.5 тэрбум долларт хүрэв. Мөнгө бол зүгээр л хүний хөрөгтэй цаас болон хувирах нь тэр. Асар их доромжлол, гүтгэлгийн дунд шүд зуун амьдарсан Германы ард түмэн 1925 онд Paul von Hindenburg-ыг ерөнхийлөгчөөр сонгов. Түүний мөрийн хөтөлбөр нь ард түмнийг өрийн дарамтаас гаргах, Германы инфляцыг тогтворжуулах, Герман улсыг дахин хүчирхэгжүүлэх гэх үндсэн хэдэн гол чиглэлүүд байлаа.
Paul von Hindenburg Герман улсыг дахин хүчирхэгжүүлэхийн тулд Ари үндэстэн өндөр хэмжээний сахилга баттай байх ёстой гэж үзэн хуулийг тун хатуу болгож эхэлжээ. Мөн авч болох бүхий л зүйлээс татвар авч эхэлсэн нь дэлхийд анх удаа гэрийн тэжээвэр амьтан нохойноос татвар авах ажлыг санаачилсан юм. Тухайн үед Германы 5 өрх айл тутмын нэг нь нохой тэжээдэг байлаа. Нохой бол ерөөс Германчуудын хамгийн хайртай амьтан, бараг л хүний дараа орох хэмжээний оюун ухаант амьтан гэх итгэл үнэмшил байдаг байв. Хамгийн гайхалтай нь түүний ард иргэдийнхээ эрх ашгийн эсрэг гаргасан уг шийдвэрийг хэн ч эсэргүүцэлгүй бүгд дуу нэгтэйгээр дэмжсэн юм.
Учир нь Германчууд ухаалаг хүмүүс байв. Улс эх оронд нь мөнгө хэрэгтэй байгааг ойлгож байсан тул мөнгөтэй хүмүүс нь илүү татвар төлөөд нохой тэжээг, боломжгүй хүмүүс нь нохой тэжээхээ больцгооё гэх аян өрнөжээ. Ийнхүү 1926 онд Германы бүхий л хотуудад мал эмнэлгийн үүдэнд олон сар үргэлжилсэн нохой, муур унтуулах очер дараалал үүссэн байдаг. Гэвч Германчууд харуусаж бус эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө энэ бүхнийг хийж байгаа гэх бат итгэлтэй байсан гэдэг. Хинденбург ерөнхийлөгч 1932 он хүртэл төрийн эрх барьж Герман орныг хөгжил цэцэглэлтийн эхлэлд хүргэсэн түүхтэй. Харин түүний байгуулсан шинэ Герман улсын суурин дээр Адольф Гитлер заларч милитаризм хөөж эхэлсэн түүхтэй.