Түүнийг Khadijah Williams гэх бөгөөд 6 настайгаасаа орон гэргүйчүүдийн эгнээнд элссэн нэгэн. Түүний эцэг эх нь хоорондын үл ойлголцлоос болж гэр бүлээ цуцлан хоёр тийш болсон боловч хэн ч охиныг өөр дээрээ авахыг хүссэнгүй. Иймээс тэд 6 настай бяцхан охиныг зүгээр л гудамжинд орхичихсон хэрэг. Иймд амьдрахын тулд бие ээ дааж эхэлсэн бяцхан охин олдсон бүхий л ажлыг хийж хоолоо олж идэн түүний зэрэгцээ боловсролдоо ч мөн анхаарсаар байлаа. Тэрээр 12 жилийн хугацаанд нийт 12 өөр сургууль сольсон байна.
Заримдаа аз таарч гэр оронгүй хүмүүсийн хоноглох газар орж үнэгүй хоол иддэг байсан боловч ихэнх тохиолдолд гудамжны аль нэг мухарт картон цаас дэвсэн унтаж метроны буудлын гэрэлд хичээлээ хийн суудаг байжээ. Тэрээр яг энэ маягаар 12 жилийн турш амьдарсан юм. Охин их ядуу байсан тул бусад хүүхдүүдээс тун их санаа зовж нэг сургуульдаа нэг жилээс илүү удаан байж үзээгүй аж. Мөн ямар ч найзгүйгээр энэ их цаг хугацааг туулж өнгөрүүлсэн байна. Харин ахлах сургуулиа төгсөөд тэтгэлэг авахын тулд шалгалт өгч үзэхэд санаанд багтамгүй өндөр оноо авч дэлхийн аль ч сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж нь нээгджээ.
Иймд Khadijan Williams АНУ-ын нэр хүндтэй 20 гаруй сургуулиудын түүхийг сайтар судалсны эцэст Harvard-ыг сонгосон байна. Тэрээр Harvard-ын их сургуульд эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн бөгөөд түүний амьдралын гайхалтай түүх, баатарлаг тэмцлийн тухайн сонссон Oprah Winfrey охиныг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан юм. Oprah ч мөн адил ядуусын хорооллоос урган гарсан тэрбумтан, дэлхийн хэмжээний од хүн билээ.