• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, August 16, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Шинжлэх ухаан

Сахарын цөлийн нууц

Сахарын цөлийн нууц

1

Ямар ч амьдралын ул мөр үгүй, амьдрал орших боломжгүй, дэлхийн хамгийн халуун бөгөөд хуурай там мэт газар бол Хойд Африк тивд орших 9 сая 200 мянган км хавтгай дөрвөлжин газрыг хамарсан сахарын цөл юм. Өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ АНУ-тай тэнцүү гэсэн үг. Жилийн 365 хоногт ганц удаа бороо орно, тэр бороо нь газарт унаад ус ердөө 1мм зузаан тогтов уу үгүй юу дээш хархад борооны үл ул мөргүй арилсан байна. Чухамдаа бол Сахар ийм л газар.

You might also like

Бермудын гурвалжингийн нууц тайлагджээ

Оньсого хэвээр үлдсэн нээлт олдворуудыг танилцуулж байна

Цаг хугацааг захирах гэсэн хүн төрөлхтний гэнэ хүсэл


Гэхдээ энэ газар үргэлж ийм байсан гэвэл үгүй. Бүр тийм ч эрт үед энэ бүхэн болсон юм биш. Оюун ухаант хүн үүссэн цаг үед буюу одоогоос 6000 гаруй жилийн өмнө сахарын цөл нь нов ногоон байсан юм. Намаг, шалбааг ихтэй жилийн дийлэнх саруудад хур бороо ордог, төрөл бүрийн нуур, тэнгис, голууд бүрдсэн, бүр дэлхий дээрх хамгийн том цэнгэг уст нууртай жинхэнэ амьдрахад зориулсан газар байсан байна. Сахарын цөлөөс олдсон халим, загас, буга, хүн зэрэг маш олон төрөл зүйлийн амьтдын араг яс гэрчилж байгаа аж. Харин уг гайхамшигтай амьдрал тэтгэгч баян нутаг хуурай цөл болоход ердөө нэг зуухан жилийн хугацаа орсон байна. Тухайн нутаг дэвсгэрт амьдарч байсан хүн ардын дөнгөж хоёр дахь үе дээр л төрсөн нутаг нь нүдэнд дээр нь элсэн цөл болон дүрвэцгээхэд хүргэсэн юм. Үүний шалтгаан нь дэлхийн тэнхлэгийн өөрчлөлт хэмээн эрдэмтэд нотлоод байна. Угаас байгаль эхийн шийдвэр эргэлт буцалтгүй байдаг хойно.

4
Үүнийг Сахарын цөлд орших агуйн сүг зургууд гэрчилнэ. Нутгийн иргэд хурмаст тэнгэрээс хур бороо хүсэн залбирдаг байсныг гэрчлэх зургууд ихээр олдсон байна. Гэвч бурхан тэдний залбирлыг сонссонгүй. Борооны үүл нэгэнтээ Сахарыг орхисон байлаа. Иймд тус бүс нутгийн иргэд хойд зүгийг чиглэн дүрвэж эхэлсэн бөгөөд хойд зүгт орших үлэмж том Нил мөрөн хойд Африкийн амьдралыг тэтгэгч гол эх сурвалж нь болж байв. Мөн Сахарын нутаг элсэн цөл болж хувирсан нь хүн төрөлхтний түүхэнд дэвшилт болохуйц үйл явдал болсон гэж хэлж болно. Учир нь эх нутгаасаа Нил мөрнийг зорин дүрвэсэн ард түмэн хүн төрөлхтний анхны төрт улс болох Египетийн соёл иргэншлийн суурийг тавьсан гэж үздэг байна.

3

 

Share447Tweet204

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In