1889 онд АНУ-ын Idaho мужид алтны уурхайн өрөмдлөг хийж байсан өрөмдлөгийн багийнхан угтан ирэх 20-р зууны археологийн шинжлэх ухааны хамгийн сонирхолтой олдворуудын нэгийг олжээ.
Тэр нь хүний гараар гар доорх материалаар урласан хүний хэлбэр бүхий хүүхэлдэй байлаа. Хамгийн сонирхолтой нь уг хүүхэлдэй 300 фийт буюу 92 орчим метрийн гүнээс олдсон байна. Уг олдвор нь өнөөдөр АНУ-ын үндэсний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төв институтэд хадгалагддаг бөгөөд одоог хүртэл судалсаар байдаг аж.
Эрдэмтдийг хамгийн их гайхшруулж байгаа нь уг хүүхэлдэй нь эртний Африкийн бөө нарийн үйлддэг байсан воодоо хүүхэлдэйтэй тун төстэй гэнэ.
Харин Индиан соёл иргэншлийн хувьд воодоо хүүхэлдэйг ямар ч овог аймаг хийж байгаагүй аж. Түүнчлэн уг олдворын нас нь ямартай ч мөстлөгийн үеэс өмнөх үед хамаарч байсан нь эрдэмтэн судлаачдыг мухардалд оруулсан байна.
Гагцхүү мөстлөгийн үед л хүн төрөлхтөн Ази тивээс Америк тивд нүүдэллэн ирсэн түүхтэй. Түүнээс өмнө Америк тивд ямар ч хүн байх боломж үгүй юм. Уг мухардал нь нэг бол хүн төрөлхтөн Америк тивд анхнаасаа байсан эсвэл мөстлөгийн үеийн цаг хугацааг эрдэмтэд буруу тооцоолсон гэх дүгнэлтэд хүргэсэн аж.
Түүнчлэн өөр нэгэн үл тайлагдах нууц нь 92 метрийн гүнд хэн яагаад булсан явдал байлаа. Эрдэс баялаг бий болоход олон зуун мянган жилийн хугацаа шаардагддаг.
Тэгвэл эрдэм баялаг буюу тухайн бүс нутагт алт бий болсон цаг үед 92 метрийн гүнд алтны судлын дэргэд хэрхэн ямар технологиор яаж булсан нь оньсого хэвээр байгаа юм.
Иймд уг олдворын нууцыг өнөөг хүртэл эрдэмтэд тайлбарлаж чадахгүй л байгаа гэнэ. Харин зарим эрдэмтэд үүнийг манай гаригийн бус соёл иргэншилтэй холбон тайлбарладаг байна.