2006 оны зургадугаар сарын 6 христийн шашин шvтдэг олон хvний сэтгэлийг тавгvй болгожээ. Он тооллын хуанлид гурван зургаагийн тоо зэрэгцэн тохиовол муу явдал болохын шинж гэсэн нэгэн хачин сvсэг бий болоод уджээ. Английн байгалийн vзэсгэлэнт газар амьдардаг нэгэн айлд Чарли хэмээх хvv тєржээ. Чинээлэг, сурвалжит тэр гэр бvл єв залгамжлах хvvтэй болохсон гэж хvсдэг байсан юмсанж. Тэд хvvтэй болсондоо баярлан их найр хийжээ. Цагийн жамаар жаалхvv єсч, царайлаг сайхан залуу болов. Гэвч тэр эрийн цээнд хvрсэн хойноо санаанд оромгvй явдал vйлдэж эхэлжээ. Мєнєєх залуу жижиг хотын мухлагийн эзний охиныг хvчиндэж орхисон байна.
Сурвалжит удмын хvн хэзээ ч ийм муухай зvйл хийж байгаагvй тул ганц хvvгийнхээ шившигт явдлаас болж сэтгэлээр унасан эцэг нь зvрхний шигдээс євчнєєр єєд болжээ. Чарлигийн ээж гэр бvлд нь тохиолдсон аймшигт зvйлээс ичиж зовсондоо гадагшаа ч гарч чадахаа байв. Энэ vед Чарли дахиад бас нэг хэрэг vйлдэж орхив. Тэр шоронгийн хvмvvстэй нийлэн, зоогийн газрыг дээрэмдэж, тэндхийн манаач, vйлчлэгчдийн хvзvvг тахиа алж байгаа юм шиг хугалж орхисон аж. Тэр єдрєєс хойш Чарли болон тvvний ээжийг эдлэн газрынх нь ойр хавийн оршин суугчдын хэн нь ч олж харсангvй гэнэ.
Харин Чарлийг тєрсний дараа угаал vйлдэж загалмай зvvлгэсэн эх нь тvvний нуруун дээр 666 гэдэг тоо байсан. Чарли хvн дvрстэй чєтгєр байсан байж магадгvй гэж ярьжээ. Тэр цагаас хойш Чарлигийнхны аж тєрж байсан харшид хэн ч орсонгvй. Одоо болтол эзэнгvй байдаг гэсэн яриа байдаг. Єєр нэг хачин явдал Оросын алс дорнодын нэг тосгонд болжээ. Нас дээр гарсан Маша эмээг хvн бvр л хайрладаг байлаа. Тосгоныхон тvvнд ус авчирч, галыг нь тvлж, гэр орны нь цэвэрлэж єгдєг.
Маша эмээ ч идэр залуудаа тусархуу єглєгч нэгэн байсан гэдэг. Харин тvvнийг тус тосгонд хэзээ ирсэн, яагаад энд амьдрах болсныг нь хэн ч мэддэггvй байв. Маша эмээ тосгонд анх ирэхдээ л хань ижил, vр хvvхэд, тєрєл садангvй ганц бие байсан. Тэр чигээрээ л насыг элээжээ. Тосгоны нэг саваагvй залуу тvvнийг “онгон” эмээ гэж дооглосон удаатай. Харин мєнєєх залууг єндєр настай хvнээр доог тохуу хийлээ гэж бvгд зэмлэн загнасан байна. Удалгvй Маша эмээ нvд аньж, тосгоныхон тvvнийг хєдєєлvvлжээ.
Харин Маша эмээгийн байшингийн шалан доорх хонгилоос олдсон баадантай юман дотор жижиг хvvхдийн араг яс, “чєтгєрийн хvv 666” гэсэн бичиг хоёр гарч ирсэн гэдэг. Маша эмээ залуу зандан цагтаа тосгоныхоо нэг дархантай суужээ. Тэр дархан дуулдаг хуурддаг авьяаслаг сайхан залуу байж. Тосгоны олон хvvхэн дундаас Машаг сонгон суусан мєнєєх залуу хуримаа хийгээд гурав хоносны дараа шєнє дундын vед орон дээрээ суугаа чигээрээ чоно болон хувирчээ. Харин тэр Машад, хэрэв чи надаас хvvхэд олсон бол тvvнийг битгий тєрvvлээрэй гэж хэлээд амьсгаа хураасан байна. Маша энэ явдлын дараа галзуурч золтой л vхсэнгvй.
Эмнэлэгт удтал хэвтэж байгаад гарангуутаа тосгоноосоо явжээ. Єєр тосгонд очсон хойноо хєл хvндтэй болсноо мэдээд дарханы захисанаар хvvхдээ тєрvvлэхгvйг хичээсэн боловч гэдэс нь нэгэнт томорсон байж. Тэр хvvхдээ ойд гаргаад амыг нь барих гэсэн боловч чадсангvй, хєхvvлтэл бяцхан нярай эхийнхээ хєхний толгойг шууд хазсанаа амьсгаа хураажээ. Маша тэр хvvхдийг даавуунд боож, гэртээ vхдэгийн даваан дээр иржээ. Тэр дахиад л єєр тосгон рvv нvvв. Харин хvvхдийн цогцосыг байшингийнхаа хонгил дор хадгалжээ. Маша эмээд тохиолдсон аймшигт явдлыг мэддэг байсан нэг хvн энэ тухай бусдад “гурван зургаагийн тоо давхцсан єдєр Машагийн нєхєр тєрсєн юм” хэмээн ярьжээ. Энэ бvхэн ам дамжсан зохиомол яриа, аль эсвэл бодит зvйлийн аль нь болохыг хvмvvс сонирхдог. Ер нь 666 гэдэг тоо vнэхээр ид шидтэй, аюултай зvйл vv.
Хэдхэн хоногийн ємнє 30 настай Мелисса Паркер гэдэг хєл хvндтэй англи бvсгvй амаржих газрын эмчээс тєрєлтийн явцаа удаашруулах тариа хийж єгєєч гэж гуйжээ. Учир нь тэр 666 гэсэн гурван зургаагийн тоо давхцсан єдєр тєрсєн хvvхэд чєтгєр болж хувирдаг гэсэн ярианд итгэдэг аж. Эрдэмтэд сэтгэл зvйчид “666”-тай уялдуулан сонирхолтой судалгаа хийжээ. Тухайлбал тэд 1096 оны зургадугаар сарын 6-нд байгалийн маш ширvvн vзэгдэл болсныг тэмдэглэсэн байна. Тэр vед тахиа донгодож vvр цайхаас эхлээд vдшийн бvрий болтол салхи дэгдэж шороо шуурчээ. Yvний хамт цахилгаан цахилж, тэнгэрийн vй тvмэн одод харваж байсан гэнэ. Харин байгалийн энэ аймшигт vзэгдлийн улмаас хvний амь сvйдэж хохироогvй аж.
Ийм vзэгдэл 1836 оны зургадугаар сарын 6-нд давтагдана гэж vзэж байжээ. Гэвч байгалийн гамшигт явдал болсонгvй. Эрдэмтэд бас дэлхийн тvvхт хvмvvсийн амьдралыг судалж vзжээ. 1956 оны зургадугаар сарын 6-нд одон бємбєгийн аварга тамирчин Бьерн Борг тєрсєн бол 1996 оны зургадугаар сарын 6-нд цуст дарангуйлагч Пол Пот Камбожийн ширэнгэн дунд байдаг цэргийн бааз дээрээ нас баржээ. Энэ мэтчилэн, мянган жилийн хугацаанд гурван зургаагын тоо давхцсан єдрvvдийг судалж vзээд, хvн тєрєлхтєний тvvхэнд “чєтгєр шулмын хорлол” болсон аймшгийн онцгой явдал тохиогоогvйг нотолжээ. Оросын зурхайч, одон оронч, Павел Глоб “666” гэдэг тооноос эмээх нь мєн vvнийг Христийг хєнєєсєн домогтой холбох нь бvр ч утгагvй зvйл” гэж vзсэн байна. Тэр ч байтугай, Библийн сударт гурван зургаагийн тоо давхцсан єдєр баясаж цэнгэх ёстой хэмээн єгvvлсэн байдаг аж.