• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Дүлий суутан Бетховен: Урлагийг ядуусын сайн сайхны төлөө зориулна

Дүлий суутан Бетховен: Урлагийг ядуусын сайн сайхны төлөө зориулна

1

Бетховен юугаараа агуу вэ. Тvvнийг vе vеийн суут хєгжмийн зохиолчид дээдлэн биширдэг байсан нь хангалттай баталгаа. Бvтээж туурвисандаа сэтгэл хангалуун бус байсан уянгын их мастер Ф. Шуберт амьдралдаа юутай ч зvйрлэмгvй том шагнал ганц удаа хvртэж байсан нь Бетховены vнэлэлт байжээ. Людвиг Ван дуу, романсуудыг нь хичээнгvйлэн харж байснаа «Бурхан чамайг хєгжим бичиж єг гэж хvн тєрєлхтєнд илгээсэн байна« гэж хэлсэн нь Шубертэд маш их хvч єгсєн гэдэг.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

Суут хєгжмийн зохиолч, их шvvмжлэгч Р.Шуман ємнєх vеийнхнийх нь зохиол бvтээлийг дарж, vл тоомсорлох гэсэн эрхтэн дархтануудтай «Шинэ хєгжмийн сонин« гаргаж тэмцэлддэг байхдаа Бетховены бvтээлд онцгойлон санаа тавьдаг байжээ. Тэрбээр хэлэлцvvлгийн замаар сурталчлах зорилгоор зохиолуудынх нь тухай шvvмж олныг бичдэг байж. Ф.Шопены зєвхєн виртуоз тєгєлдєр хуурч байх нь хангалттай биш, сайн хєгжмийн зохиолч байх ёстой гэсэн сэтгэлийн дуудлага нь мєн л суут Бетховен байсан. Бvхний хvндэтгэлийг хvлээсэн Бетховен хэн байв аа. Тэрээр зоримог, хєгжим хэмээх зэвсэг гартаа барьсан дайчин, хvн тєрєлхтний эв нэгдлийн дууч байсан гэж судлаачид ам нэгтэй тодорхойлсон байдаг. Аугаа хєгжмийн зохиолчийн амьдрал, vйлс бvтээлийн тєлєєх тэмцэл нийт хvн тєрєлхтєнд vлгэр болдог. Амьдралынх нь онцгой vеvvдийн тухай товчлон сонирхуулъя.

 

ААВ НЬ АРХИЧИН

Бетховены бага нас гунигтайхан єнгєрчээ. Аав нь архи их ууна. Хvvгээ хєгжим тоглуулж архины мєнгє олно. Хєгжимчид гэх хєлчvv хvмvvс Бетховенд хичээл заах нэрээр гэрээр нь хєлхєлдєнє. Нас бага жаалхvv дэмий л хий гэснийг хийж, тогло гэснийг тоглож єдєр барна. Ээж нь євчтэй тул амьдралын бvх л ачааг Бетховен ганцаар vvрдэг. Хоёр дvvгээ тэр л єсгєсєн байна.

Амжиргааны наад захын хэрэгцээт зvйл дутсанаас болж 10 настайдаа сургуулиас гарчээ. Гэсэн ч ноот уншдаг, клавесин, хийл, орган хєгжмєєр сайн тоглодог байсан тул найрал хєгжимд ажиллаж амь зуулгаа залгуулна. Тэр маш олон ажил хийж байв. Хvнд хэцvv нєхцєл байдал зан чанарт нь нєлєєлснєєр дотоод сэтгэлийн хувьд хаалттай ганцаардмал хvн болж єсчээ.

ГЭХДЭЭ ТЭР АЗТАЙ БАЙСАН

Тvvний ажиллаж байсан найрал дууны хамтлагийг нэрд гарсан хєгжмийн зохиолч, тэр vеийн тэргvvний хvмvvсийн нэг Х.Нефе удирдах болсноор амьдралд нь эрс єєрчлєлт гарчээ. Нефе багш Бетховенд мэргэжлийн хичээл зааснаар жаалхvv урлагийн нууцад нэвтрэх зам нь “шулууджээ”. Эртний хэл, тvvх, уран зохиол, философи судалж эхэлсэн байна. Зохиолчдоос Шиллерийг биширч, Гётег бурханчлах болов. Янз бvрийн эрин vеийн, янз бvрийн улс vндэстний олон тєрлийн хэв загвар, чиглэлийн уран зохиол судлав.

2

 

Ийн тvvний ертєнцийг, хvнийг, єєрийгєє харах vзэл тєлєвшиж эхэлжээ. Оюун санаа, мэргэжлийн хувьд єсч єндийхийн хэрээр хоцрогдмол Бонн хотын амьдрал таалагдахаа байсан тул тэрээр болохгvй байсан бvхнийг орхин 1787 онд Венад очжээ. “Дон Жуан” дууриа бичээд завгvй байсан Моцарт єєрийг нь зорьж ирсэн Бетховен хvvгийн хєгжимдєхийг сонсмогцоо “Хараач хєєе, одоо хvмvvс бvгд л тvvний тухай ярих болно доо” гэж залуу авьяастныг онц ихээр таалж байгаагаа нуугаагvй.

 

“САРНЫ СОНАТ” УЙЛЖ БУЙ ЗYРХНИЙ НЬ ДУУЛАЛ

Нэрд гарсан хєгжмийн зохиолч Бетховен урлагийг ядуучуудын сайн сайхны тєлєє зориулна гэж тунхаглаж байх vедээ чихнийх нь сонсгол муудаад буйг анзаарчээ. Анхны шинж тэмдэг 26 насанд нь илэрсэн ч єєрєєсєє хvртэл нууж явсан нь удалгvй бvхэнд ил болжээ.Тэр дvлийрэв. 1801 онд тэрбээр найздаа бичсэн захидалдаа “Би хамгийн гутамшигтай амьдрал туулж явна. Би хоёр жил хvмvvсээс цэрвэлээ. Єєр мэргэжилтэй байсан бол тэвчихсэн. Дайснууд минь мэдчихвэл яах вэ” гэж бичиж байжээ. Євчинд шаналахын зэрэгцээ дурлал нь бvтээгvй. Сэтгэлээ єгсєн Жульетта бvсгvй болон тvvний гэр бvлийнхний нь хувьд Бетховен ердєє л угсаа гарал муутай ядуу хєгжимчин байлаа. Хvсэл мєрєєдєл бvхэн нь ор мєргvй алга болоход Бетховен амиа хорлохоос єєр зvйл бодохоо байв.

 

Эмчийн зєвлєснєєр Гейлигенштадт муж руу эмчилгээнд явсан ч vр дvнд хvрээгvйд улам бvр гутарсан тэрбээр амиа егvvтгэхээр шийдэж дvv Карл, Иоганн хоёртоо гэрээслэл бичсэн байна. Энэ мэтчилэн vхэл амьдралын заагт гашуудан байх vеийнх нь сэтгэл санааны байдал, сайн сайхан амьдралыг хvсэн мєрєєдсєн єнгє аяс тvvний “Сарны сонат”, тєгєлдєр хуурын III концерт зэрэгт нь ил. “Сарны сонат”-ыг зарим судлаачид Бетховены уйлж буй зvрхний дуулал гэдэг.

Гэвч зовлон тvvний хvч чадлын асар их ундарга байж. Сэтгэлийн хямрал дээд цэгтээ тулж vхэл цорын ганц хvсэл болоод байсан vед нь тvvнд III симфонийнх нь санаа тєрсєн байж. Эрэмгий дайчин энэ бvтээлээ дуусгамагцаа тэрээр урлагийн тєлєє vхэх биш амьд байх ёстой юм байна гэдгийг сэхээрчээ.

3

 

БYХНИЙ ЗАНГИЛАА ГАНЦ ЄГYYЛБЭР

Бетховен есєн симфонитой. Тvvний хамгийн сvvлчийн бvтээл нь хvн тєрєлхтний эв нэгдлийн дуулал хэмээгддэг IX симфони юм. Тvvнийг суут зохиолчийн алдарт бvтээлvvдийнх нь сайн бvхний цуглуулга гэдэг. Дор хаяж хєгжимчин, дуучин, удирдаач гээд 200 хvний бvрэлдэхvvнээр “босгодог” энэ нvсэр бvтээлийн нээлтийн тоглолтыг хєгжмийн зохиоч єєрєє удирджээ. Тоглолт дуусахад vзэгчид нижигнэтэл алга ташиж танхим тэр чигтээ доргиж байхыг буруу хараад зогсч байсан Бетховен мэдэхгvй байхгvй юу. Тэгэхэд нь найрал дуучдаас нэг бvсгvй гvйж ирж тvvнийг эргvvлэн vзэгчид рvv харуулахад тэрээр “Би амиа хорлохоос татгалзсан минь зєв байжээ” гэхээс єєр юу ч хэлээгvй байна.

Share356Tweet165

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds